Иеремиа
Бүлэг 1
Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хелкиагийн хүү Иеремиагийн үгс.
2 Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гурав дахь жилд ЭЗЭНий үгс түүнд иржээ.
3 Түүнчлэн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үед буюу Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэг дэх оны эцэс хүртэл, тавдугаар сард Иерусалимыг цөлөгдөх хүртэл энэ үг ирсэн юм.
4 ЭЗЭНий үг над уруу ирж айлдахдаа
5 —Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөдтөрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэв.
6 Тэгэхэд би—Аяа, Эзэн БУРХАН!Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.
7 Харин ЭЗЭН надад—“Би залуу” гэж бүү хэл.Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно.Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.
8 “Тэднээс бүү ай.Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9 Тэгээд ЭЗЭН мутраа сунган, миний аманд хүргээд, ЭЗЭН надад—Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв.
10 Хар даа, Би чамайг энэ өдөр үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр тавьсан ньзулгаан зумлах хийгээдэвдлэх, сүйтгэх хийгээдхөмрүүлэх, барьж босгох хийгээдтарьж ургуулахын тулд болой гэв.
11 ЭЗЭНий үг над дээр ирж Иеремиа, чамд юу харагдаж байна вэ?» гэхэд би—Гүйлс модон таяг харж байна гэв.
12 Тэгтэл ЭЗЭН надад—Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна гэв.
13 ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж,—Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би—Хойд зүгээс хэлтийсэн буцалж буй тогоо харагдаж байна гэв.
14 Тэгтэл ЭЗЭН надад—Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.
15 Учир нь харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургуудыг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын дааман хаалгануудын орох үүдэнд, мөн түүний хэрмийн харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотуудын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.
16 Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, өөрсдийн гарын бүтээлдээ мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би Өөрийн шүүлтийг тэдний дээр тунхаглах болно.
17 Одоо бүсээ бүсэлж, босон, Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.
18 Үзэгтүн, Би чамайг өнөөдөр Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмний хувьд бэхлэлт хот, төмөр багана болон бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов.
19 Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.