Дэд Хууль
Бүлэг 33
Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.
2 Тэр хэлэхдээ—ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож,Паран уулаас гэрэлтэж,түмэн ариун хүмүүсийн дундаас ирсэн.Түүний баруун мутарт нь галт хууль байсан.
3 Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг,бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна.Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.
4 Мосе бидэнд хууль зарлиг буулгасан.Тэр хууль нь Иаковын чуулганы өмч юм.
5 Ард түмний тэргүүн нар цугларч,Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.
6 Реубен үхэлгүй амьдарч,түүний хүмүүс цөөрөхгүй байх болтугай гэв.
7 Иудагийн тухайд тэр ингэж хэлэв.—Өө, ЭЗЭН, Иудагийн дуу хоолойг сонсооч.Түүнийг өөрийнх нь ард түмэнд аваачаач.Тэр өөрийнхөө төлөө гараараа тулалдсан.Дайснаа дарахад нь Та туслах болтугай.
8 Левийн тухай тэр хэлэв.—Таны Туммим, Таны Урим нь Таны бурханлаг хүнд байх болтугай.Та түүнийг Массад туршиж,Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.
9 Тэр эцэг эхийнхээ тухай“Би тэднийг харж үзээгүй” гэж хэлсэн.Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй,өөрийн хөвгүүдээ ч танихгүй байсан.Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж,гэрээг тань сахисан болой.
10 Тэд Таны хууль тогтоолыг Иаковд,Таны хуулийг Израильд зааж,Таны өмнө утлага уугиулан,тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.
11 Өө, ЭЗЭН!Түүний эд хөрөнгийг ивээж,түүний гарын үйлсийг хүлээн аваач.Түүнийг эсэргүүцэгчдийн,үзэн ядагчдын ууцыг нь хугалж,дахин босож чадахгүй болгооч!
12 Бениамины тухай тэр хэлэв.—ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай.Тэр түүнийг өдөржин хамгаалж,түүнийг далныхаа хооронд суулгана.
13 Иосефын тухай тэр хэлэв.—Түүний нутгийг ЭЗЭН ерөөж,тэнгэрийн үнэт зүйлс,шүүдэр ба газрын гүнд хадгалагдах усаар,
14 нарны ургуулдаг үнэт жимсээр,сарны гаргадаг үнэт бүтээлээр,
15 эртний уулсын хамгийн сайн зүйлсээр,мөнхийн толгодын үнэт зүйлсээр,
16 газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр,бутан дотор оршиж байсан Түүний ивээлээр ивээх болтугай.Тэр ерөөл нь Иосефын толгой дээр,ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний толгойн титэм дээр буух болтугай.
17 Түүний сүр хүч нь ууган тугал шиг,түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөдтүүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ.Тэд бол Ефраимын түмтүүд,Манассегийн мянгатууд болой.
18 Зебулуны тухай тэр хэлэв.—Зебулун аа!Чи гарахдаа баярлагтун.Иссахар аа!чи асар дотроо баярлагтун.
19 Тэд ард түмнүүдийг уулын зүг дуудаж,тэндээ зөв шударгын тахилыг өргөнө.Тэд далайн арвин зүйлс,элсэнд нуусан эрдэнэсийг сорж авна.
20 Гадын тухай тэр хэлэв.—Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ!Гад эм арслан шиг хэвтэж гар болон толгойн оройг урна.
21 Тэр өөртөө дээжийг нь харсан.Тэнд захирагчийн хувь хадгалагдсан байсан.Тэр ард түмний удирдагчидтай хамт ирж,ЭЗЭНий шударга ёс ба Израильтай тогтоосон хууль тогтоолыг нь гүйцэтгэсэн билээ.
22 Даны тухай тэр хэлэв.—Дан бол Башанаас үсрэн гарч буй арслангийн зулзага болой.
23 Нафталийн тухай тэр хэлэв.—Ивээлд цадаж,ЭЗЭНий ерөөлөөр дүүрсэн Нафтали аа!Чи өрнөд хийгээд өмнөдийг эзэмш.
24 Ашерын тухай тэр хэлэв.—Хөвгүүдээс хамгийн ерөөлтэй нь Ашер.Тэр ах дүүсийнхээ ивээлийг хүртэн, хөлөө тосонд булхаг.
25 Хаалганы чинь түгжээ хүрэл төмөр болж,амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино.
26 Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга.Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж,огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.
27 Мөнхийн Бурхан бол орших газар.Түүний мөнхийн мутар доор чинь байна.Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж,“Устга” хэмээн айлдсан.
28 Израиль амар түвшин сууж,Иаковын булаг нь үр тариа,шинэ дарсны газарт ганцаархнаа байна.Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.
29 Израиль аа!Чи ерөөлтэй еэ!ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ?Тэр бол чамд туслах бамбай,чиний сүр жавхлант илд юм.Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж,чи тэдний мөргөлийн өндөрлөгүүдийг гишгэчнэгэлээ.