Шастирын Дээд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29


Бүлэг 4

Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал болой.
2 Шобалын хүү Реаиа нь Иахатын эцэг болж, Иахат нь Лахад Ахумаин эцэг болж, эдгээр нь зоратчуудын өрхүүд болой.
3 Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони болой.
4 Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер болой. Эдгээр нь Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм.
5 Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв.
6 Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эдгээр нь Наарагийн хөвгүүд болой.
7 Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм.
8 Коз нь Ануб, Зобебагийн болон Харумын хүү Ахархелын ургийнхны эцэг болжээ.
9 Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ.
10 Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.
11 Шухагийн ах Хелуб Мехирийн эцэг болов. Мехир Ештоны эцэг болой.
12 Ештон нь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннагийн эцэг болсон бөгөөд эдгээр нь Рекагийн эрчүүд болой.
13 Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хүү нь Хатат болой.
14 Меонотаи Офрагийн эцэг болж, Ге-харашимын эцэг Иоабын эцэг нь Сераиа бөгөөд тэд дархчууд байсан юм.
15 Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ болой.
16 Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар болой.
17 Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар болой. Эдгээр нь Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд болой. Тэр Мириам, Шаммаи, Ештимоагийн эцэг Ишба нарыг олж тээжээ.
18 Түүний Иуда эхнэр нь Гедорын эцэг Иеред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиелийг төрүүлсэн юм.
19 Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг болон Маака хүн Ештемоа нар болой.
20 Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бенханан, Тилон болой. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет болой.
21 Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан,
22 Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой.
23 Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.
24 Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой.
25 Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой.
26 Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой.
27 Шимеи арван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй.
28 Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал,
29 Билха, Езем, Толад,
30 Бетуел, Хорма, Зиклаг,
31 Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв.
32 Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот,
33 Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгод юм. Энэ нь тэдний нутагшилт бөгөөд тэд өөрсдийн угийн бичигтэй байв.
34 Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша,
35 Иоел болон Асиелын гуч, Сераиагийн ач, Иошибаин хүү, Иехү нар болой.
36 Мөн Елиоенай, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа,
37 Зиза нар бөгөөд Зиза нь Шемаиагийн тач, Шимрийн дөч, Иедаиагийн гуч, Аллоны ач, Шифийн хүү болой.
38 Эдгээрийг тэдний ургуудын удирдагчдын нэрсийн дагуу бичсэн болой. Тэдний эцгүүдийн гэрүүд ихэд өсөж үржсэнээр
39 тэд өөрсдийн малд бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав.
40 Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм.
41 Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ.
42 Тэдний дундаас, Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж,
43 оргож зугтсан амалекчуудын үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.