Шастирын Дээд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29


Бүлэг 25

Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой.
2 Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын дор байв.
3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв.
4 Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой.
5 Бурханы үгээр хааныг өргөмжлөх хааны үзмэрч Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв.
6 Тэд бүгд өөрсдийн эцгийн удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага дор байлаа.
7 ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн тэд болон тэдний төрөл садангууд буюу авъяас чадвартай бүх хүний тоо хоёр зуун наян найм байв.
8 Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.
9 Анхны шоо нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиад буув. Гедалиа өөрийн төрөл садан, хөвгүүдийнхээ хамт арван хоёулаа байв
10 Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байлаа.
11 Дөрөвдүгээрх нь Изрид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
12 Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
13 Зургадугаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
14 Долдугаарх нь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
15 Наймдугаарх нь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
16 Есдүгээрх нь Маттаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
17 Аравдугаарх нь Шимеид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
18 Арван нэгдүгээрх нь Азарелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
19 Арван хоёрдугаарх нь Хашабиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
20 Арван гуравдугаарх нь Шубаелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
21 Арван дөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
22 Арван тавдугаарх нь Иеремотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
23 Арван зургадугаарх нь Хананиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
24 Арван долдугаарх нь Иошбекашад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
25 Арван наймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
26 Арван есдүгээрх нь Маллотид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
27 Хорьдугаарх нь Елиатанд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
28 Хорин нэгдүгээрх нь Хотирт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
29 Хорин хоёрдугаарх нь Гиддалтид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
30 Хорин гуравдугаарх нь Махазиотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
31 Хорин дөрөвдүгээрх нь Ромамти-езерт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байсан болой.