Шастирын Дээд
Бүлэг 2
Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,
2 Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер болой.
3 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ.
4 Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой.
5 Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой
6 Зерахын хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд бүгд тавуулаа болой.
7 Кармийн хүү нь Ахар бөгөөд хориглогдсон зүйлд тэрээр шунаснаас болж Израилийг зовоосон хүн болой.
8 Етаны хүү нь Азариа юм.
9 Хезроны хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар бөгөөд түүнд төрсөн хөвгүүд нь тэд болой.
10 Рам Амминадабын эцэг болж, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоны эцэг болсон юм.
11 Нахшон Салмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж,
12 Боаз Обедын эцэг болж, Обед Иессийн эцэг болов.
13 Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа,
14 дөрөвдүгээр хүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи,
15 зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм.
16 Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг болой. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ.
17 Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь ишмаел хүн Иетер болой.
18 Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар болой.
19 Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн.
20 Хур Урийн эцэг болж, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.
21 Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг болох Махирын охин уруу ирээд, түүнтэй гэрлэсэн юм. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв.
22 Сегуб Иаирын эцэг болж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотыг эзэмшив.
23 Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эдгээр нь бүгд Гилеадын эцэг Макирын хөвгүүд болой.
24 Калеб-ефратад Хезрон үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм.
25 Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар болой.
26 Иерахмеелд Атара хэмээх бас өөр нэг эхнэр байсан бөгөөд тэр Онамын эх болой.
27 Иерахмеелийн ууган хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм.
28 Онамын хөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар болой.
29 Абишурын эхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв.
30 Надабын хөвгүүд нь Селед, Аппаим болой. Селед хөвгүүдгүй нас эцэслэв.
31 Аппаимын хүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ.
32 Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ.
33 Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза болой. Эдгээр нь Иерахмеелийн хөвгүүд болой.
34 Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой л байв. Шешан Египет боолтой байсан бөгөөд түүний нэр нь Иарха болой.
35 Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлж өгсөн.
36 Аттаи Натаны эцэг болж, Натан нь Забадын эцэг болж,
37 Забад нь Ефлалын эцэг болж, Ефлал нь Обедын эцэг болов.
38 Обед нь Иехүгийн эцэг болж, Иехү нь Азариагийн эцэг болж,
39 Азариа нь Хелезийн эцэг болж, Хелез нь Елеасагийн эцэг болов.
40 Елеаса нь Сисмаин эцэг болж, Сисмаи нь Шаллумын эцэг болж,
41 Шаллум Иекамиагийн эцэг болж, Иекамиа нь Елишамагийн эцэг болов.
42 Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша бол Хеброны эцэг болой.
43 Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм.
44 Шема нь Иеркоамын эцэг Рахамын эцэг болов. Рекем нь Шаммаин эцэг болов.
45 Шаммаин хүү нь Маон, Маон нь Бетзурын эцэг болой.
46 Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан Газезын эцэг болов.
47 Иахдайн хөвгүүд нь Рекем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм.
48 Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ.
49 Тэр мөн Мадманнагийн эцэг Шаафыг, бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв.
50 Эдгээр нь Калебын хөвгүүд байсан юм. Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат-иеаримын эцэг Шобал,
51 Бетлехемийн эцэг Салма, Бетгадерын эцэг Хареф нар болой.
52 Кириат-иеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, манахатчуудын хагас бөгөөд
53 Кириатиеаримын өрхүүд болох Итри, Пут, Шумат, мишраичууд болой. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм.
54 Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, манахатчуудын хагас болох зоричууд болой.
55 Иабезэд амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд болой.