Египетээс Гарсан Нь

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40


Бүлэг 27

Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.
2 Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр.
3 Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн.
4 Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий.
5 Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь.
6 Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн.
7 Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул.
8 Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг.
9 Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна.
10 Түүний баганууд хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганын дэгээнүүд болоод тэдгээрийн холбоосууд нь мөнгөн байх ёстой.
11 Үүнтэй адил уртаараа умард талд зуун тохой урттай хөшиг болон хорин хүрэл углууртай хорин багана байна. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн байна.
12 Хашааны өргөнөөр баруун талд тавин тохой хөшиг арван багана, арван углууртай хамт байна.
13 Хашааны өргөн нь зүүн талд тавин тохой байна.
14 Хаалганы нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна.
15 Нөгөө талд арван таван тохой хөшиг гурван багана, гурван углууртай байна.
16 Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.
17 Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна.
18 Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна.
19 Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.
20 Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг.
21 Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.