Египетээс Гарсан Нь
Бүлэг 26
Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.
2 Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна.
3 Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдсон байх ёстой.
4 Эхний хэсгийн гадна талын бүрээсний болон хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр хөх өнгийн гогцоонуудыг хий.
5 Нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоог хий. Эдгээр гогцоонууд нь бие биеийнхээ харалдаа байх ёстой.
6 Тавин алтан гархи үйлдэн, уг гархинуудаар бүрээснүүдийг хооронд нь холбогтун. Ингэснээр асар нь нэгдмэл болно.
7 Дараа нь чи асрын дээгүүр бүтээх майхны арван нэгэн бүрээсийг ямааны хялгасаар хийгтүн.
8 Бүрээс бүрийн урт нь гучин тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой.
9 Бүрээснүүдийн тавыг нь хооронд нь холбон, нөгөө зургааг нь хооронд нь холбон майхны урд талд зургадугаар бүрээсийг давхарлан тавь.
10 Эхний хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо хий.
11 Тавин хүрэл гархийг хийж, гархинуудыг гогцоонуудад оруулан, майхныг хооронд нь холбогтун. Ингэснээр энэ нь нэг болно.
12 Майхны бүрээсний үлдсэн унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун.
13 Майхны бүрээсний уртаас үлдсэн хэсэг буюу нэг тал дахь тохой, мөн нөгөө тал дахь тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой.
14 Улаанаар будсан хуцын арьсаар майхны бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг хий.
15 Дараа нь хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий.
16 Дүнз тус бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас.
17 Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи ийнхүү хийгтүн.
18 Тэгээд асарт зориулж өмнө талд нь байх хорин дүнзийг хий.
19 Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний хоёр углуургад зориулан уг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний хоёр углуургад зориулан тухайн дүнзний доор хоёр углуурыг хийгтүн.
20 Асрын хоёрдугаар тал буюу хойд талд нь хорин дүнзийг
21 дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний доор хоёр углуур
22 асрын ар тал буюу баруун талд зориулан зургаан дүнз хийгтүн.
23 Асрын ар талын булангуудад хоёр дүнз хий.
24 Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байх бөгөөд хоёр талдаа тийнхүү байх ёстой. Тэд хоёр буланг гаргах юм.
25 Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байна.
26 Дараа нь хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод хий.
27 Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод, мөн асрын ар тал буюу баруун талд зориулсан таван хөндлөвч мод хийгтүн.
28 Дүнзнүүдийн голд байх дундах хөндлөвч мод нь нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх ёстой.
29 Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийж, хөндлөвч моддыг алтаар бүрэгтүн.
30 Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий.
31 Дараа нь чи нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар хөшиг хий. Үүнийг уран хүний урлал болох херубуудтай хамт хийлгэ.
32 Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх ёстой. Багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байрлах ёстой.
33 Чи хөшгийг гархинуудаас өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.
34 Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдран дээр чи өршөөлийн суудлыг тавигтун.
35 Ширээг хөшигний гадна талд тавьж, дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө талд тавь. Ширээг хойд талд нь тавигтун.
36 Майхны үүдэнд хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн.
37 Дэлгэцэнд зориулан хуайс модоор таван багана хийж алтаар бүр. Тэдний дэгээнүүд нь мөн алтан байна. Тэдгээрт зориулан таван хүрэл углуур цутга.