Египетээс Гарсан Нь

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40


Бүлэг 11

ЭЗЭН Мосед—Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана.
2 “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг гуйгтун” хэмээн ард түмэнд сонсго хэмээв.
3 ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе Египет улсад Фараоны зарц нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.
4 Мосе—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шөнө дунд Би Египетийн дундуур явна.
5 Сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл, мөн бүх малын анхны төл буюу Египетийн газрын бүх анх төрөгсөд үхэх болно.
6 Египетийн бүх нутагт урьд өмнө байгаагүй, бас хойшид хэзээ ч үл гарах асар их уйлаан майлаан болно.
7 Харин Израилийн хөвгүүдийн хүн малынх нь ч эсрэг нохой хуцаж боргохгүй. Ингэснээр ЭЗЭН Египет ба Израилийн хооронд зааг тавьсныг та нар мэдэх болно”.
8 Таны эдгээр бүх зарц нар над уруу ирээд, надад мөргөж “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд маш хилэгнэн, Фараоныхаас гарав.
9 ЭЗЭН Мосед—Фараон та нарыг сонсохгүй. Тиймээс Миний гайхамшгууд Египетийн нутагт олон болно хэмээв.
10 Мосе, Аарон нар эдгээр бүх гайхамшгуудыг Фараоны өмнө үйлдсэн боловч, ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг өөрийн нутгаас явуулсангүй.