Тооллого
Бүлэг 23
Тэгээд Балаам Балакт—Энд надад зориулан долоон тахилын ширээг босго. Энд надад зориулан долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.
2 Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак, Балаам нар тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.
3 Тэгээд Балаам Балакт хандан—Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.
4 Бурхан Балаамтай уулзсан бөгөөд тэр Түүнд—Би долоон тахилын ширээг босгосон. Тахилын ширээ бүр дээр би бух болон хуцыг өргөв хэмээн өгүүллээ.
5 Тэгээд ЭЗЭН Балаамын аманд үг хийгээд—Балак уруу буцан очиж, ийнхүү хэлтүгэй гэв.
6 Тиймээс тэр түүн уруу буцан очлоо. Харагтун, тэр болон Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв.
7 Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь—Моабын хаан Балак намайг Арамаас,Дорнын уулсаас авчирч,“Ирж, миний төлөө Иаковыг хараагтун.Ирж, Израилийг буруушаагтун” гэв.
8 Бурханы хараагаагүй хүнийгби хэрхэн хараах билээ?ЭЗЭНий буруушаагаагүй хүнийгби хэрхэн буруушааж чадах билээ?
9 Би түүнийг хадны оройгоос харан,толгодоос ажиглаад,харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй,ангид орших ард түмэн байна.
10 Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ?Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ?Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй,төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугайгэлээ.
11 Тэгэхэд Балак Балаамд—Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв.
12 Тэр хариу болгон—ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.
13 Дараа нь Балак түүнд—Чи тэднийг бүхэлд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ.
14 Ингээд тэр түүнийг Писгагийн орой өөд Зофимийн бэлчээр уруу аваачиж, долоон тахилын ширээг босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв.
15 Тэр Балакт—Тээр тэнд би өөрөө ЭЗЭНтэй уулзаж байх зуур, шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв.
16 Дараа нь ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд,—Балак уруу буцан очиж, чи ингэж хэлтүгэй хэмээн айлдав.
17 Тэр түүн уруу очлоо. Харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс—ЭЗЭН юу айлдав? гэж асуув.
18 Тэгэхэд тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь—Балак аа, босож сонсогтун.Зиппорын хүү, над уруу чих тавь!
19 Бурхан бол худал хэлдэг хүн биш,гэмшин харамсдаг хүний хүү ч биш.Тэрээр айлдчихаад,Тэр түүнийгээ хийхгүй гэж үү?Эсвэл Тэр ярьчихаад,Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?
20 Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан.Тэр ерөөсөн байхадби түүнийг нь зөрчиж чадахгүй.
21 Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй.Израилийн дотор Тэр зовлонг хараагүй.Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа,хааны уухай тэдний дунд байна.
22 Бурхан тэднийг Египетээс гарган авчирдагТэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.
23 Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга,Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй.Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.
24 Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна.Арслан мэт тэр өөрийгөө өргөнө.Тэр олзоо залгитлаа,алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүйгэлээ.
25 Тэгэхэд нь Балак Балаамд—Тэднийг ердөө бүү хараа, ердөө бүү ерөөгтүн гэв.
26 Гэвч Балаам хариуд нь Балакт—“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.
27 Тэгэхэд Балак Балаамд—Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Тэндээс чи миний төлөө тэднийг хараах нь Бурханы мэлмийд зөв байж магад гэв.
28 Тийнхүү Балак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив.
29 Балаам Балакт—Энд надад долоон тахилын ширээг босго. Энд надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.
30 Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.