Илчлэлт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


Бүлэг 10

Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.
2 Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад,
3 арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа.
4 Долоон аянга нижигнэхэд би бичих гэтэл тэнгэрээс—Долоон аянгын нижигнээний ярьсан юмсыг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов.
5 Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэр элч баруун гараа тэнгэр өөд өргөөд,
6 тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан—Цаашид саатахгүй гэв.
7 Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.
8 Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж—Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэр элчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо.
9 Би бяцхан номоо надад өг гэсээр тэнгэр элч уруу очив. Тэр надад—Үүнийг ав. Үүнийг ид. Энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт амттай байх болно гэхэд
10 би тэнгэр элчийн гараас бяцхан номыг аваад идлээ. Тэр аманд маань зөгийн бал мэт амттай байсан боловч идсэний дараа ходоодыг минь хорсгов.
11 Тэд надад—Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.