2 Коринт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13


Бүлэг 6

Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай.
2 Учир нь Тэр“Би тааламжтай цагт чамайг сонссон.Авралын өдөрт Би чамд тусалсан”гэж айлддаг. Харагтун, одоо бол “Тааламжтай цаг” байна. Харагтун, одоо бол “Авралын өдөр” байна.
3 Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй.
4 Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор,
5 зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор,
6 цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор,
7 үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ,
8 алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг боловч үнэнч,
9 цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй,
10 гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.
11 Коринтчууд аа, бид та нартай чөлөөтэй ярьсан. Бидний зүрх өргөнөөр нээгдсэн байна.
12 Та нар бидэн дотор баригдаагүй. Харин та нар дотроо баригдсан аж.
13 Хариуд нь “Та нар ч гэсэн өргөнөөр нээлттэй бай” гэж би хүүхдүүддээ хэлдэгчлэн та нарт хэлж байна.
14 Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?
15 Христ ба Белиалын хооронд ямар зохицол байх билээ? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ?
16 Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа“«Би тэдний дотор оршино,Би тэдний дунд алхана.Би тэдний Бурхан болно.Тэд Миний ард түмэн болно.
17 Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг.«Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,
18 Та нарын Эцэг чинь болно.Та нар ч Миний хөвгүүд, охид болно» гэжТөгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.