Сургаалт Үгс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31


Бүлэг 26

Зун цас орох ба ургац хураах үеэр бороо орохын адилМунхаг хүнд хүндэтгэл үзүүлэх нь үл зохино.
2 Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацайтай адил шалтгаангүй хараал намждаггүй.
3 Ташуур моринд, хазаар илжгэнд зориулагддаг болСаваа нь мунхгуудын нуруунд зориулагджээ.
4 Мунхагт мунхгаар нь бүү хариул.Эс тэгвэл чи түүнтэй адил болно.
5 Мунхаг хүн өөрийгөө цэцэн мэргэнд тооцохгүй байхын тулд түүнд мунхгаар нь хариултыг өг.
6 Мунхгийн гараар зурвас хүргүүлэгч нь хөлөө тайрч, хүчирхийллийг ууж буй хэрэг.
7 Мунхгийн аман дахь сургаалт үгс нь суунги хүний хэрэгцээгүй хөлтэй адил болой.
8 Мунхаг хүнийг өргөмжлөгч нь дүүгүүрт чулуу хийж буйтай адил болой.
9 Мунхгийн аман дахь сургаалт үгс нь согтуугийн гарт шаасан өргөстэй адил болой.
10 Мунхгийг болон өнгөрөн явагсдыг дуудаж хөлсөлдөг хүн болХүн бүрийг шархдуулдаг харваачтай адил юм.
11 Нохой бөөлжсөө долоодогчлон мунхаг хүн мунхаглалаа давтана.
12 Өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг хүнийг чи үзсэн үү?Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү засрах найдлага бий.
13 Залхуу хүн “Замд арслан байна.Задгай талбайд догшин арслан байна” гэдэг.
14 Хаалга нугасаараа нээгдэж хаагддаг шигЗалхуу хүн орон дээрээ эргэж хөрвөөнө.
15 Залхуу хүн аяганд гараа хүргээд,Эргүүлээд амандаа хүргэх гэж цөхөрнө.
16 Мунхаг нь өөрийгөө ухаалаг хариу өгч чадах долоон хүнээс ч илүү мэргэн хэмээдэг.
17 Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоосНохойг чихнээс нь зуурч авагчтай адил буюу.
18 Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг.
19 Хөршийгөө мэхэлчихээд,“Би тоглосон юм” гэх хүн тийм нэгэнтэй адил буюу.
20 Түлээ дутагдвал гал унтарна.Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина.
21 Модны нүүрс улайссан цогийг бий болгож,Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө.
22 Хов зөөгчийн үгс тансаг идээ будаа мэт байх бөгөөд ходоодны мухарт ч хүрнэ.
23 Дүрэлзэх уруул ба хорон зүрх болбоосМөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт буюу.
24 Үзэн яддаг хүн түүнийгээ уруулаараа нуудаг ч заль мэхээ зүрхэндээ хадгалдаг.
25 Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ.Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг.
26 Хэдийгээр заль мэхээр үзэн ядалт нь баганын цаана халхлагддаг чТүүний хар санаа нь цугларагсдын өмнө илчлэгдэнэ.
27 Нүхийг ухагч хүн өөрөө түүн уруугаа унана.Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана.
28 Худалч хэл хуурагдагсдыг үзэн яддаг.Бялдууч ам сүйрлийг авчирдаг.