Сургаалт Үгс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31


Бүлэг 14

Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг болМунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг.
2 Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг.Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.
3 Мунхгийн аман дотор нуруун дундуур нь татах саваа бий.Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг.
4 Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон.Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг.
5 Итгэмжит гэрч худал ярихгүй.Харин хуурамч гэрч худал үгс урсгана.
6 Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй.Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу.
7 Мунхаг хүнээс хол бай.Эс тэгвэл чи мэдлэгийн үгсийг олж эс чадна.
8 Хэрсүү хүний мэргэн ухаан болбоос өөрийнхөө замыг ойлгох явдал мөн.Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болбоос заль мэх юм.
9 Мунхгууд нүглийг басамжилдаг.Харин цэх шулуун хүмүүсийн дунд сайн санаа бий.
10 Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ.Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.
11 Хар санаатай хүний байшин нурж,Цэх шулуун хүний овоохой сүндэрлэнэ.
12 Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.
13 Инээгчийн доторх зүрх өвдсөн ч байж болох юм.Хөөр баяслын төгсгөл нь уй гашуу ч байж болно.
14 Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ.Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно.
15 Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг.Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг.
16 Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг.Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг.
17 Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг.Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг.
18 Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг болХэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана.
19 Хорон муу нь сайны өмнө сөгдөж,Хар санаатан шударга зөв хүний хаалганы өмнө сөхрөх болно.
20 Ядуу хүнээс хөрш нь хүртэл зугтдаг болБаян хүнд олон найз нөхөд байдаг.
21 Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг.Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй.
22 Хорон мууг сэдэгч нар төөрөлдөхгүй гэж үү?Харин сайныг сэдэгч нарт үнэн ба энэрэл байх болно.
23 Хөдөлмөр бүхэн ашиг авчирна.Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ.
24 Мэргэн хүмүүсийн титэм нь тэдний баялаг болМунхгуудын мунхаг явдал тэдний мунхаглал юм.
25 Үнэнч гэрч амийг авардаг.Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг.
26 ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөдТэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.
27 ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой.Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой.
28 Түмэн олон нь хааны сүр хүч болЦөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.
29 Уурлахдаа удаан хүн маш их ухаантай.Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.
30 Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг болХүсэл тачаал ясан дахь идээ бээр юм.
31 Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг.Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм.
32 Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах болШударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.
33 Мэргэн ухаан гярхай хүний зүрхэнд оршдог бөгөөдМунхгуудын дундаас ч тэнэгүүдэд өөрийгөө мэдүүлдэг.
34 Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна.Харин нүгэл хилэнц ард түмнийг гутаана.
35 Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг болУур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.