Сургаалт Үгс
Бүлэг 20
Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.
2 Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөдТүүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.
3 Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм.Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ.
4 Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй.Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно.
5 Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөдУхаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана.
6 Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг чИтгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ?
7 Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг.Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.
8 Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг.
9 Хэн “Би зүрх сэтгэлээ цэвэрлэв.Би нүгэл хилэнцээсээ ариусав” хэмээн хэлж чадах билээ?
10 Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний аль алийг нь ЭЗЭН жигшдэг.
11 Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг.
12 Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн.
13 Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно.Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.
14 Худалдан авагч нь“Энэ нь ч муу. Тэр нь ч муу” гэж өөлж голдог атлааАваад явсныхаа дараа түүгээрээ сайрхдаг.
15 Алт болон тоо томшгүй эрдэнэс байдаг боловчМэдлэгийг ярих уруул болбоос хамгийн нандин зүйл юм.
16 Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав.Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрөө олз болно.
17 Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм.Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно.
18 Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.Мэргэн удирдамжийн дагуу дайт.
19 Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг.Тиймээс хов живтэй бүү орооцолд.
20 Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.
21 Эхэндээ үтэр түргэн олддог өв залгамжлал нь эцэстээ ерөөгдөхгүй.
22 “Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь.ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.
23 Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ.Хуурмаг жин сайн зүйл биш ээ.
24 Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг.Тэгвэл хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ?
25 “Энэ бол ариун” хэмээн хурдан хуумгай хэлээд,Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм.
26 Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж,Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.
27 Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ.
28 Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөдТэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг.
29 Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ.Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс.
30 Шархны ором нь хорон мууг цэвэрлэдэг.Мөн цохилтууд нь зүрхний мухарт ч хүрнэ.