Сургаалт Үгс
Бүлэг 22
Сайн нэр нь агуу баялгаас ч дээр.Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.
2 Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээсХэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.
3 Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг.Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг.
4 Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоосАмь, алдар хүнд, эд баялаг юм.
5 Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий.Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.
6 Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга.Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.
7 Баян хүн ядуу хүнийг захирдаг.Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.
8 Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана.Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно.
9 Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно.Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.
10 Басамжлагчийг холдуул.Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно.
11 Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэндХаан хүн хүртэл анд нөхөр болдог.
12 ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг.Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.
13 Лазан хүн “Гадаа арслан байна.Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.
14 Садар эмийн ам гүн цооног юм.ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.
15 Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг.Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.
16 Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.
17 Чих тавин мэргэдийн үгсийг сонс.Миний мэдлэгт ухаанаа хандуул.
18 Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж,энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.
19 Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа.
20 Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү?
21 Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж,Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.
22 Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд.Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!
23 Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөдТэднийг дээрэмдэгчдийн амийг авна.
24 Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл.
25 Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү.
26 Бусдын өмнөөс гар барин амлаж,Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй.
27 Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм болУнтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?
28 Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил.
29 Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?Тийм хүн хаадын өмнө зогсоно.Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй.