2 Самуел

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 12

Дараа нь ЭЗЭН Натаныг Давид уруу илгээв. Тэр Давид дээр ирж,—Нэгэн хотод хоёр хүн байжээ.Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв.
2 Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ.
3 Харин ядууд нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанжээ.Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж,талхнаас нь идэж, аяганаас нь ууж,өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв.
4 Нэгэн өдөр баян хүнийд аянчин ирэв.Өөр дээр нь ирсэн аянчинд зориуланөөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй.Харин тэр ядуу хүний охин хургыг авч,өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээгэв.
5 Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж, Натанд хандан—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой.
6 Тэр хүнд энэрэх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас тэр хүн охин хурганы төлөө дөрөв дахин төлөх хэрэгтэй гэв.
7 Тэгэхэд Натан Давидад—Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.
8 Би бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг халамжинд чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг ч чамд өгөв. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан!
9 Юунд чи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.
10 Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв.
11 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, чиний эсрэг гай зовлонг Би гэрийнхнээс чинь өсгөнө. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч, хамтрагчид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно.
12 Чи үүнийг нууцаар үйлдсэн бол, Би хамаг Израилийн өмнө, наран доор энэ хэргийг үйлдэнэ” гэв хэмээн хэлэв.
13 Тэгэхэд Давид Натанд—Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад—ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй.
14 Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв.
15 Ингээд Натан гэр өөдөө буцав. Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохисонд тэр хүү хүнд өвчинд нэрвэгдэв.
16 Тийм учраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв.
17 Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.
18 Долоо дахь өдөр хүүхэд нь нас баржээ. Давидын зарц нар хүүхдийг нас барсныг Давидад хэлэхээс айж байв. Учир нь “Хүүг амьд байх үед бид хааныг ятгахад тэр бидний үгийг сонсоогүй. Хаан өөртөө ямар нэгэн муу юм хийж магадгүй тул хүүхэд нь нас барсныг хаанд яаж хэлэх вэ?” гэлцэж байв.
19 Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хүүхэд нас барсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа—Хүү нас барсан уу? гэж асуухад тэд—Тийм ээ, тэр нас барав гэв.
20 Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв.
21 Тэгтэл зарц нар нь—Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хүүхэд амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хүүхэд нас барахад та босож, хоол идлээ гэлцэв.
22 Давид—Хүүг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хүүг амьдруулах магад” хэмээн санасны учир юм.
23 Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.
24 Тэгээд Давид эхнэр Батшебагаа тайтгаруулан, түүн дээр орон, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. ЭЗЭН одоо түүнийг хайрласан бөгөөд
25 эш үзүүлэгч Натанаар үг илгээн, ЭЗЭНий төлөө түүнийг Иедидиа хэмээн нэрлэлээ.
26 Иоаб Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан, хаан хотыг эзэлж авав.
27 Иоаб Давидад элч нарыг илгээн—Би Раббагийн эсрэг дайтан, усны хотыг хүртэл эзлэн авав.
28 Тийм учраас одоо, ардуудаас үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван, энэ хот миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв.
29 Иймээс Давид бүх цэргээ цуглуулж, Рабба уруу очин, түүний эсрэг дайтан, хотыг эзэлж авав.
30 Тэгээд тэдний хааны титмийг толгойноос нь авав. Титмийн хүнд нь нэг талант алт бөгөөд үнэт чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөв. Тэр хотоос Давид маш их хэмжээний зүйлсийг олз болгон авав.
31 Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.