1 Самуел

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31


Бүлэг 2

Дараа нь Ханна залбиран,—Миний зүрх ЭЗЭНд баярлана.Би Таны авралд баясдаг учирминий ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж,эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.
2 ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй.Үнэхээр Тан шиг хэн ч үгүй,мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй.
3 Ихэд бардамнан бүү онгирогтун.Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун.Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөдТэрээр үйлсийг дэнсэлнэ.
4 Хүчтэний нум хугарч,харин дорой нь хүчийг агсана.
5 Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж,харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ.Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж,харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.
6 ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг.Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог.
7 ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг.Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг.
8 Тэр ядуу нэгнийг шорооноос босгож,үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж,тэднийг ноёдын хамт суулган,тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ.Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөдтүүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.
9 ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг,харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно.Учир нь хүн хүчээр үл ялдаг.
10 ЭЗЭНтэй сөргөлдөгчид юу ч үгүй устгагдана.Тэдний эсрэг ЭЗЭН тэнгэрээс аянга буулгана.ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл шүүх болно.Тэр Өөрийн хаанд хүч чадлыг өгч,Өөрийн тосолсон Нэгэний эврийг өргөмжилнөгэв.
11 Дараа нь Елкана Рамад байдаг өөрийн гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн өмнө ЭЗЭНд үйлчлэв.
12 Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.
13 Мөн тахилч нар ард түмэнтэй ингэж харьцдаг байв. Хэн нэгэн хүн тахил өргөх үед, мах чанаж байхад нь тахилчийн зарц гурван салаа сэрээг гартаа барин, хүрч ирдэг байв.
14 Түүгээрээ тогоо, сав, хайруулын таваг, хувин уруу хатгаж, сэрээнд зоогдсон бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэж ханддаг байлаа.
15 Түүнээс гадна, хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирэн, өргөж буй хүнд—Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхий мах авна гэдэг байв.
16 Хэрэв тэр хүн түүнд—Эхлээд өөх бүгд шатаг, дараа нь хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц—Үгүй, чи үүнийг надад одоо өг. Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв.
17 Ийнхүү эдгээр хөвгүүдийн нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байлаа. Учир нь хүмүүс ЭЗЭНий өргөлийг жигшив.
18 Балчир хөвгүүн Самуел маалинган ефод өмсөн, ЭЗЭНий өмнө үйлчилж байв.
19 Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүрийн тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жил бүр түүнийгээ авчирж өгдөг байв.
20 Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн,—ЭЗЭНд зориулсан хөвгүүний оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд хүүхдүүдийг өгөх болтугай! гэдэг байв. Тэгээд тэд өөрийн гэрт буцдаг байв.
21 ЭЗЭН Ханнаг эргэж, тэрээр жирэмслэн гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөн торнив.
22 Ели их настай болжээ. Өөрийн хөвгүүд нь бүх Израильд юу үйлдэж байгааг, бас хурлын майхны үүдэнд үйлчлэгч эмстэй тэд хэрхэн унтдаг тухай Ели сонсов.
23 Тэрээр хөвгүүддээ—Та нар ийм хэрэг буюу эдгээр бүх ардуудаас сонсож байгаа муу ёрын хэргийг юунд үйлдэнэ вэ?
24 Хүүхдүүд минь, ингэж болохгүй. ЭЗЭНий хүмүүсийн дунд тархаж буй, надад сонсогдсон мэдээ нь сайн юм огт биш.
25 Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв.
26 Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав.
27 Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд—ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?
28 Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?
29 Та нар яагаад Миний орших газарт Миний тушааснаар үйлдэгддэг, Надад өргөсөн өргөл, тахилуудад хөнгөн хандаж, бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн хамгийн сайнаар нь өөрсдийгөө таргалуулснаар өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна вэ?”.
30 Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна.
31 Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй.
32 Израилийн төлөө Миний хийдэг бүх сайн сайхны дунд Миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт хэзээ ч хөгшин настай хүн байхгүй болно.
33 Гэсэн ч Би танайхнаас бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй нь уйлснаас болж чиний нүд сохорч, сэтгэл чинь гансрахын тулд билээ. Чиний гэрийнхэн бүгд ид залуугаараа нас барна.
34 Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ.
35 Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.
36 Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд хэсэг мөнгө, зүсэм талхны төлөө ирж, түүнд өвдөг сөгдөн, «Зүсэм талхтай болохын тулд тахилчийн ямар нэгэн ажлыг надад өгөөч» хэмээн гуйх болно” гэсэн гэв.