Исаиа
Бүлэг 46
Бел бөхийж, Небо унана.Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна.Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.
2 Тэд бөхийж хамтдаа тонгойно.Тэд ачаагаа ч аварч чадсангүй,өөрсдөө ч олзлогдов.
3 Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун.Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн,Надаар төрсөн.
4 Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна.Та нарын үс буурал болсон ч Би тээх болно.Би хийсэн, Би авч явна.Би тээж, аварна.
5 Намайг та нар хэнтэй адилтгаж,хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж,өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?
6 Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч,мөнгийг жинлүүрээр жинлэн,алтны дархныг хөлсөлдөг.Дархан түүгээр нь бурхан хийдэг.Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг.
7 Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж,байранд нь залдаг.Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог.Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй,мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.
8 Үүнийг санагтун. Тууштай байгтун.Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.
9 Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун.Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй.Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.
10 Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж,хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн.“Миний зорилго хэрэгжинэ.Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна.
11 Би дорно зүгээс махчин шувууг,алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна.Үнэхээр Би айлдсан.Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ.Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.
12 Үнэн зөвөөс алс байгч,хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.
13 Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна.Энэ нь хол биш байна.Миний аврал удахгүй.Би Сионд авралыг соёрхож,Израильд Өөрийн алдрыг өгнө.