Исаиа
Бүлэг 31
Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй,ЭЗЭНийг хайлгүй,харин Египет уруу тусламж гуйн одож,морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд,морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.
2 Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна.Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй.Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг,нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.
3 Египетчүүд бол Бурхан биш, хүмүүс билээ.Тэдний морьд нь сүнс биш, махан бие билээ.Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад туслагч нь бүдэрч,туслуулагчид нь унаж, тэд бүгдээрээ хамт үхнэ.
4 Учир нь ЭЗЭН надад“Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавчтэдний дуу чимээг үл хайхран, айхгүйгээролзон дээрээ архирагч арслан,залуу арслан шиг түмэн цэргийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.
5 Элин халих шувууд мэт түмэн цэргийн ЭЗЭН Иерусалимыг хамгаална.Тэр хамгаална, чөлөөлнө.Тэр дээгүүр нь өнгөрнө, аварна” хэмээн айлдав.
6 Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс эрс нүүр буруулсан Түүн уруугаа буцагтун.
7 Учир нь тэр өдөр өөрсдийн гараар нүгэл болгон үйлдсэн мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдийг хүн бүр хаяна.
8 “Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж,хүмүүний бус илд тэднийг залгина.Тэд илднээс зугтах бөгөөд залуус нь албадан ажиллагсад болно.
9 Түгшүүрээс болж тэдний хад нь алга болж,туг хараад тэдний ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав.Түүний гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.