Номлогчийн Үгс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12


Бүлэг 7

Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр,Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу.
2 Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр.Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөдАмьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм.
3 Инээснээс уйлсан нь дээр.Учир нь царай нь гунигтай байвч,Зүрх нь жаргалтай байж болох буюу.
4 Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд,Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
5 Тэнэгийн дуулахыг сонссоноосУхаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
6 Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөдЭнэ нь бас л утгагүй.
7 Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөдАлив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.
8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж.Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.
9 Уур тэнэгийн цээжинд оршдог учраасУурлах сэтгэлийг бүү урьтал болго.
10 “Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл.Ингэж асуух нь цэцэн ухааных биш.
11 Өвлөгддөг мэргэн ухаан нь эрхэм бөгөөдНарыг харагчдад үнэтэй буюу.
12 Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм.Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.
13 Бурханы ажлыг эргэцүүлэгтүн.Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ.
14 Азтай өдрүүддээ аз жаргалтай бай,Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод.Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.
15 Би утгагүй амьдралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ.
16 Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ?
17 Битгий хэт балмад бай, битгий тэнэг бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж?
18 Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдийн хамт ирдэг.
19 Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчаас ч илүү хүчирхэгжүүлдэг.
20 Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө.
21 Мөн ярианы бүх үгэнд анхаарал хандуулах хэрэггүй, боол чинь чамайг хараах аваас бүү чагна.
22 Үүний адил олон удаа бусдыг харааж байснаа чиний зүрх мэдэх билээ.
23 Энэ бүхнийг би мэргэн ухаанаар шалгаад “Би ухаантай болно” гэсэн боловч, мэргэн ухаан надаас алс хол байлаа.
24 Юу байсан нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?
25 Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн балмад, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв.
26 Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.
27 “Үзэгтүн, би үүнийг олж мэдэв” гэж Номлогч хэлэхдээ, тайлбарыг олохын тулд нэг зүйлийг нөгөө дээр нэмэн,
28 би үүнийг одоо хүртэл эрсээр байгаа боловч олоогүй. Мянгаас нэг эрэгтэйг л би олсон атал эдгээр бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй.
29 Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг шударгаар бүтээсэн боловч тэд өөр олон арга замыг өөрсдөө хайдаг явдал юм. Номлогчийн Үгс 6. Номлогчийн Үгс 8