Нехемиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13


Бүлэг 12

Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилч нар ба левичүүд нь Сераиа, Иеремиа, Езра,
2 Амариа, Маллух, Хаттуш,
3 Шеканиа, Рехум, Меремот,
4 Иддо, Гиннетои, Абиа,
5 Миамин, Маадиа, Билга,
6 Шемаиа ба Иоиариб, Иедаиа,
7 Саллу, Амок, Хилкиа ба Иедиа нар юм. Эдгээр нь Иешуагийн өдрүүд дэх тахилч нарын тэргүүнүүд ба тэдгээрийн төрөл садангууд байв.
8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв.
9 Мөн Бакбукиа болон Унни, тэдний ах дүү нар, үйлчлэх бүлгээрээ тэдний харалдаа зогсоцгоов.
10 Иешуа нь Иоиакимын эцэг болж, Иоиаким нь Елиашибын эцэг болж, Елиашиб нь Иоиадагийн эцэг болж,
11 Иоиада нь Ионатаны эцэг болж, Ионатан нь Иаддуагийн эцэг болсон юм.
12 Иоиакимын өдрүүдэд тахилч нар, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Сераиагаас Мераиа, Иеремиагаас Хананиа,
13 Езрагаас Мешуллам, Амариагаас Иехоханан,
14 Маллухигаас Ионатан, Шебаниагаас Иосеф,
15 Харимаас Адна, Мераиотоос Хелка,
16 Иддогоос Зехариа, Гиннетоноос Мешуллам,
17 Абиагаас Зихри, Миниаминаас Моадиагаас Пилтаи,
18 Билгагаас Шаммуа, Шемаиагаас Иехонатан,
19 Иоиарибаас Маттенаи, Иедаиагаас Уззи,
20 Саллаигаас Каллаи, Амокаас Ебер,
21 Хилкиагаас Хашабиа, Иедаиагаас Нетанел нар байв.
22 Левичүүдийн хувьд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашиб, Иоиада ба Иоханан ба Иаддуагийн өдрүүдэд бүртгэгдсэн байсан. Мөн тахилч нар нь Персийн Дариусын хаанчлалын үед бүртгэгдсэн байв.
23 Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэл Шастирын Номд бүртгэгдсэн байв.
24 Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг нь бүлэгтээ хариулан магтан, талархал өргөхөөр тавигдав.
25 Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар бол дааман хаалгуудын агуулахуудыг манах хаалгачид байв.
26 Эдгээр нь Иозадакийн хүү, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.
27 Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав.
28 Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав.
29 Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.
30 Тахилч нар ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг, дааман хаалгуудыг болон хэрмийг ариусгав.
31 Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдлын Хаалганы зүг явав.
32 Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь тэднийг дагалдаж
33 Азариа, Езра, Мешуллам,
34 Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиатай хамт
35 болон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү, Заккурын хүү, Микаиагийн хүү, Маттаниагийн хүү, Шемаиагийн хүү, Ионатаны хүү Зехариа
36 ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав.
37 Оргилуурын Хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны Хаалга уруу явав.
38 Найрал дууны хоёр дахь хэсэг нь зүүн тийш хөдөлсөн ба би хүмүүсийн хагастай нь хамт тэднийг хэрмэн дээгүүр дагаж, Зуухнуудын Цамхаг дээгүүр Өргөн Хэрэм уруу,
39 Ефраимын Хаалга дээгүүр, Хуучин Хаалга, Загасны Хаалга, Хананелын Цамхаг ба Зуутын Цамхгаар дамжин, Хонины Хаалга хүртэл яваад тэд Харуулын Хаалган дээр зогсоцгоов.
40 Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв.
41 Мөн бүрээтэй тахилч нар Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа ба Хананиа нар
42 Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бас тийн үйлдэв. Дуучид өөрсдийн удирдагч Иезрахиатай хамт дуулав.
43 Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.
44 Тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах тахилч нар ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулах хүмүүсийг мөн томилов. Юу гэвэл иудачууд нь үйлчилж буй тахилч нар ба левичүүдэд баярлав.
45 Учир нь тэд Давид болон түүний хүү Соломоны тушаалын дагуу дуучид ба хаалгачидтай хамт Бурханы мөргөлийг ба ариусгалын үйлчлэлийг гүйцэтгэсэн юм.
46 Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан.
47 Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг тусгаарлав.