Ром
Бүлэг 3
Иймээс иудей хүний давуу тал, эсвэл хөвч хөндөлтийн ашиг нь юу вэ?
2 Аль ч талаараа үлэмж их юм. Бүхнээс өмнө, Бурханы үгс тэдэнд даатгагдсан билээ.
3 Зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний итгэлгүй байдал Бурханы итгэмжит байдлыг хүчингүй болгоно гэж үү?
4 Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг. Энэ тухай«Та айлдахдаа зөвтгөгдөжТа шүүгдэхдээ ялна»гэж бичигджээ.
5 Хэрэв бидний зөв бус нь Бурханы зөвийг харуулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Уур хилэн буулгагч Бурхан нь зөв биш гэж үү? Би хүний ёсоор ярьж байна.
6 Бүү ийм байх болтугай! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ?
7 Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдар дотор бялхдаг юм бол яагаад би одоо ч гэсэн нүгэлтэн адил шүүгддэг билээ?
8 «“Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе” гэж ярьж болохгүй гэж үү? Зарим нь биднийг ингэж ярьдаг хэмээн гүтгэн хэлдэг. Тэдний шийтгэл нь шударга юм.
9 Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм.
10 Энэ нь ингэж бичигдсэнчлэн,«Зөвт хүн алга. Ганц ч алга.
11 Ухаардаг хүн алга.Бурханыг хайдаг хүн алга.
12 Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ.Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга».
13 «Тэдний хоолой нь онгорхой булш юм.Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг».«Тэдний уруул дор могойн хор бий».
14 «Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж».
15 «Тэдний хөл цус урсгахдаа түргэн,
16 тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий.
17 Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй».
18 «Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй»
19 Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.
20 Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм.
21 Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм.
22 Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй.
23 Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,
24 харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ.
25 Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд
26 Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм.
27 Тэгвэл сайрхал хаана байна? Энэ нь зайлуулагджээ. Ямар хуулиар вэ? Үйлсийнх үү? Үгүй. Харин итгэлийн хуулиар ажээ.
28 Учир нь хүн Хуулийн үйлсээс ангид, итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг.
29 Эсвэл Бурхан зөвхөн иудейчүүдийнх юм гэж үү? Тэр мөн харь үндэстнүүдийнх биш гэж үү? Тийм ээ, Тэр бас харь үндэстнүүдийнх мөн.
30 Хөвч хөндүүлснийг нь ч итгэлээр, хөвч хөндүүлээгүйг нь ч итгэлээр зөвтгөх Бурхан бол үнэндээ ганц болой.
31 Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.