Зефаниа

1 2 3


Бүлэг 3

Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа!
2 Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй,ямар ч зааврыг хүлээн аваагүй.Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй.
3 Хотын доторх жононгууд нь архирагч арслангууд,шүүгчид нь үдшийн чононууд юм.Тэд өглөө юу ч үлдээдэггүй.
4 Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөдтахилч нар нь ариун газрыг бузарлажээ.Тэд хуулийг завхруулжээ.
5 Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм.Тэр шударга бус зүйлийг хийхгүй.Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг,Тэр унадаггүй.Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.
6 “Би үндэстнүүдийг таслав.Тэдний булант цамхгууд балгас болжээ.Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөдхэн ч түүгээр өнгөрөхгүй.Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.
7 «Үнэхээр чи Намайг хүндэтгэж,зааврыг хүлээн авах болно» гэж Би айлдсан.Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуутүүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно.Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.
8 Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж,Миний шатаж буй бүх уурыг,Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм.Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.
9 Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө.Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.
10 Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүсЕтиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно.
11 Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болжямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно.Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулахадта нар Миний ариун уулан дээр дахин хэзээ ч ихэмсэг байхгүй.
12 Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж,тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.
13 Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй,ер худал ярихгүй.Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй.Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөдтэд хооллож, хэвтэх болно”.
14 Сионы охин оо, баяр хөөртэйгээр хашхир!Израиль аа, уухай хадаа!Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла!
15 ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ.Тэр дайснуудыг чинь зайлуулсан.Израилийн Хаан, ЭЗЭН та нарын дунд байна.Чи цаашид өвчнөөс айхгүй.
16 Тэр өдөр Иерусалимд хандан“Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.
17 Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна.Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана.Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна.Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.
18 Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно.Тэд чамаас ирсэн, Сион оо!Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.
19 Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна.Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж,бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино.
20 Тэр цагт буюу Би та нарыг хамтад нь цуглуулах цагт Би та нарыг оруулна.Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө.Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.