Зефаниа

1 2 3


Бүлэг 2

Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа, тийм ээ, цуглар.
2 Зарлиг нь хэрэгжихээс өмнө,(Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.)ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө,ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.
3 Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай.Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ,зөв шударгыг хай, төлөв байдлыг хай.Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно.
4 Учир нь Газ хаягдаж,Ашкелон эзгүйрч,Ашдод үд дунд хөөгдөж,Екрон үндсээрээ сугалагдана.
5 Далайн эргийн оршин суугчид,херетчүүдийн үндэстэн нь гаслантай яа.Филистчүүдийн нутаг, Канаан аа,ЭЗЭНий үг чиний эсрэг байна.Би чамайг устгаж, тэнд ямар ч оршин суугчгүй болгоно.
6 Тиймээс далайн эрэг нь хоньчдод зориулж агуйтай,хонин сүрэгт зориулж хороотой бэлчээрүүд болно.
7 Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана.Тэд тэнд бэлчих болно.Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ.Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж,тэдний амжилтыг сэргээнэ.
8 Би Моабын элэглэлийг,Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо.Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж,нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.
9 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.“Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая.Моаб нь үнэхээр Содом шиг,Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно.Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар,дуусашгүй эзгүйрэл болно.Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж,Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно”.
10 Тэд элэглэж, түмэн цэргийн ЭЗЭНий ард түмний эсрэг ихэмсэг болсон учраас бардам зангийнхаа хариуд тэд үүнийг авах болно.
11 ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.
12 “Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”.
13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган,Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.
14 Ниневегийн төвд хонин сүргүүд,төрөл бүрийн араатнууд хэвтэнэ.Хотон шувуу, зараа хоёулаа баганануудынх нь орой дээр хоноглоно.Шувууд цонхон дээр дуулна.Эзгүйрэл нь босгон дээр байна.Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.
15 Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм.Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг.Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол!Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.