Гашуудал

1 2 3 4 5


Бүлэг 1

Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ?Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ!Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!
2 Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна.Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй.Түүний бүх найз түүнээс урвацгаажээ.Тэд түүний дайснууд болцгоожээ.
3 Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов.Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловчамралтыг эс олжээ.Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.
4 Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна.Түүний бүх дааман хаалга эзгүйрчээ.Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.
5 Түүний өстнүүд эзэд нь болж, түүний дайснууд хөгжин дэвшдэг.Учир нь түүний гэм буруу тоо томшгүйгээс болж ЭЗЭН түүнийг уй гашуутай болгожээ.Түүний бяцхан хүүхдүүд өстний өмнө олзлогдогсод мэт оджээ.
6 Сионы охиноос бүх сүр жавхлан нь салжээ.Түүний хан хөвгүүд бэлчээрээ олоогүй буга мэт болов.Тэд мөшгөгчийн өмнө хүч тамиргүйгээр зугтав.
7 Зовлон ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим урьдын өдрүүдэд байсан өөрийн бүх үнэт зүйлийг дурсан санагалзана.Ард түмэн өстний гарт унасан ч хэн ч түүнд туслаагүй.Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.
8 Иерусалим үлэмж нүгэл үйлдсэн, тиймээс ч тэрээр бузар зүйл болжээ.Түүнийг хүндэтгэж байсан бүхэн түүнийг жигшдэг.Учир нь тэд түүний нүцгэн байгааг харжээ.Тэр өөрөө ч хүртэл ёолж, цаашаа эргэдэг.
9 Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа.Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй.Тиймээс тэрээр гайхмаар унажээ.Түүнд тайтгаруулагч ч байхгүй.“Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!”.
10 Түүний бүх үнэт зүйлсийн дээр өстөн гараа сунгав.Учир нь Таны цуглаан уруу нэвтрэх ёсгүй гэж Таны тушаасан үндэстнүүд түүний ариун газар уруу нэвтрэхийг тэрээр харжээ.
11 Түүний бүх хүмүүс талх хайн ёолно.Амиудаа өөрсдөө сэргээхээр тэд үнэт зүйлсээ хоол хүнснээс өгчээ.“Хар. ЭЗЭН, үзэгтүн. Учир нь би жигшигдэв.
12 Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү?Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон,миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.
13 Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв.Тэрээр хөлд минь тор хаяжээ.Тэр намайг гэдрэг харуулжээ.Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.
14 Миний гэм буруу буулга болжээ.Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо.Тэд хүзүүн дээр минь иржээ.Тэрээр хүчийг минь доройтуулав.Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.
15 Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ.Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав.Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.
16 Эдгээр зүйлсийн төлөө би уйлдаг.Нүд минь усаар урсана.Учир нь миний сэтгэлийг сэргээдэг нэгэн, тайтгаруулагч надаас алс хол байна.Дайсан ноёрхсоны улмаас хүүхдүүд минь хоосров”.
17 Сион гараа сунгана.Түүнийг тайтгаруулах хэн ч алга.Эргэн тойронд нь байгчид түүний өстнүүд байх болно хэмээн Иаковын тухайд ЭЗЭН тушаасан билээ.Иерусалим тэдний дунд бузар зүйл болжээ.
18 “ЭЗЭН бол зөв шударга.Учир нь би Түүний тушаалуудын эсрэг тэрсэлжээ.Бүх хүмүүс ээ, одоо сонсож, өвдөлтийг минь харагтун.Онгон охид болон залуус минь олзлогдон оджээ.
19 Би амрагуудаа дуудсан, тэд намайг мэхлэв.Миний тахилч нар болон миний ахмадууд өөрсдийн хүч тамирыг сэргээхээр хоол хүнсийг хайх зуураа хот дотор мөхөв.
20 Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна.Миний сүнс ихэд зовж байна.Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв.Гудамжинд илд хяддаг.Гэр дотор ч үхэл мэт буюу.
21 Намайг ёолохыг тэд сонссон чНамайг тайтгаруулах хэн ч алга.Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсоод,Таны үйлдсэнд тэд баярлаж байна.Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоороо авчраасай.
22 Тэдний бүх хорон муу нь Таны өмнө ирэг.Миний бүх гэм буруугийн төлөө надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач.Учир нь ёолох дуу минь их, зүрх минь дорой байна”.