Шүүгчид

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 5

Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав.—
2 Израилийн ноёд удирдаж, ардууд сайн дураараа зүтгэлээ харуулсанд ЭЗЭНийг магтъя.
3 Хаад аа, сонсогтун.Ноёд оо, чагнагтун.Би, ЭЗЭНд Би дуулна.Би Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.
4 ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад,Таныг Едомын талаас жагсан хөдлөхөддэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.
5 ЭЗЭНий оршихуйд уулс доргиж,Израилийн Бурхан ЭЗЭНий оршихуйд энэ Синаи ч чичрэв.
6 Анатын хөвгүүн Шамгарын өдрүүдэд,Иаелын өдрүүдэд ч их замууд эзгүйрч,аялагчид тойруу замаар явдаг байв.
7 Израилийн эх Дебора намайг босох хүртэл Израильд тариачдын амьдрал ч орхигдсон байв.
8 Шинэ бурхад сонгогдоход хаалга үүдэнд дайн ирэв.Израилийн дөчин мянган хүний дунд бамбай ч, жад ч харагдсангүй.
9 Миний зүрх Израилийн захирагчдад болонардуудын дунд сайн дурын зүтгэгчдэд хандаж ЭЗЭНийг магтъя.
10 Цагаан илжиг унагчид,тансаг хивсэн дээр суугчид,замаар аялагчид аа, дуулцгаа.
11 Хонин сүргийг хуваан усалдаг хүмүүсийн дуунаар тэд ЭЗЭНий зөв үйлсийг,Израиль дахь Өөрийн тариачдын төлөөх зөв үйлсийг нь дэлгэрүүлнэ.ЭЗЭНий ард түмэн хотын хаалганд хүрч очив.
12 Сэртүгэй, сэртүгэй, Дебора.Сэртүгэй, сэртүгэй, дуугаа дуулагтун.Босогтун, Барак аа,Олзлогсдоо авч явагтун, Абиноамын хөвгүүн ээ.
13 Тэгээд амьд үлдэгсэд нь язгууртнууд уруу бууж ирэв.ЭЗЭНий ард түмэн надад дайчид мэт бууж ирэв.
14 Бениамин аа, чиний хүмүүстэй хамт чамайг дагаж Ефраимаас Амалек гаралтай хүмүүс бууж ирэв.Махираас захирагчид бууж, Зебулунаас бичээчийн таягтангууд ирэв.
15 Иссахарын вангууд Деборатай хамт байв.Иссахар Барактай адил хөндий уруу хөлөөрөө гүйв.Реубен овгийн дотор агуу их зориг зүрх байв.
16 Юунд чи хонины хотонд сууж,хонин сүрэг майлалдахыг сонсоно вэ?Реубений овгийн дунд зүрх сэтгэлийн агуу их эрэл байв.
17 Гилеадчууд Иорданы зүүнтэйд үлдсэн.Харин Дан яагаад хөлөг онгоцон дотор үлдсэн юм бэ?Ашер нь далайн эрэгт сууж,зогсоолуудынхаа дэргэд үлдлээ.
18 Харин Зебулуны хүмүүс амь өрсөн тэмцэв.Нафтали ч мөн тал газрын толгодод дайтав.
19 Хаад ирэн тулалдав.Дараа нь Канааны хаад ч Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч тэд мөнгөн олз омог олсонгүй.
20 Тэнгэрээс одод тулалдан,өөрсдийн тойргуудаасаа тэд Сисерагийн эсрэг тулалдав.
21 Кишон голын өнө эртний урсгал тэднийг урсган авав.Миний сүнс ээ, зоригтой давшигтун.
22 Тэгэхэд зоригт морьдын ширүүн давхилтаас болж морьдын туурай нь сэтрэв.
23 “Мерозыг хараагтун.Түүний оршин суугчдыг бүрмөсөн хараагтун.Учир нь тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй,хүчтэний эсрэг ЭЗЭНд туслахаар ирсэнгүй” гэж ЭЗЭНий тэнгэр элч өгүүлэв.
24 Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүдийн дотроос хамгийн ерөөлтэй.Майханд суугч эмэгтэйн дотроос тэр хамгийн ерөөлтэй.
25 Сисераг ус гуйхад Иаел түүнд сүү өгч,үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.
26 Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж,баруун гартаа дархны алх барьлаа.Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж,чамархайд нь зоож оруулав.
27 Иаелын хөлд тэрээр сөхрөн унаж хэвтэв.Түүний хөлд сөхрөн унав.Сөхөрсөн газартаа тэр нас барав.
28 Сисерагийн эх цонхоор харан,торон цонхоор гадагш харан гашуудав.“Яагаад түүний тэрэг ирэлгүй удна вэ?Яагаад тэрэгний чимээ сонсогдохгүй чилээнэ вэ?”
29 Түүний ухаалаг гүнж нар эмэгтэйд хариулан,тэр өөрөө өөртөө л үглэсээр байна.
30 “Тэд дайнаас олз олоод,түүнийгээ хувааж байгаа биш үү?Хүн бүрд нэг, хоёр шивэгчнийг бас Сисерад олон өнгийн хувцас,олон өнгийн хатгамалтай хувцасны олз,Олон өнгийн хоёр давхар хатгамалтай хувцсыг олоод хүзүүндээ ороосон байгаа”.
31 ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж,харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаачгэв. Газар нутаг дөчин жилийн турш тайван байлаа.