Газраа ав


  • Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө» гэв.
    Эхлэл 13:17
  • Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.
    Эхлэл 28:15
  • Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна.
    Египетээс Гарсан Нь 23:20
  • Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв.
    Египетээс Гарсан Нь 32:34
  • Тэр—Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.
    Египетээс Гарсан Нь 33:14
  • Газар бол Минийх учир бүрмөсөн зарагдах ёсгүй. Учир нь та нар бол Миний түр суугч, харийнхан болой.
    Левит 25:23
  • Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар нь цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.
    Дэд Хууль 11:24
  • Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
    Дэд Хууль 28:6
  • Тэр намайг хайрладаг учирнамайг мөн өргөн уудам газарт авчран,намайг аварсан билээ.
    2 Самуел 22:20
  • Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон,Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.
    Дуулал 2:8
  • Тэд үндэстнээс үндэстэн уруу,Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн. Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөдТэдний төлөө хаадыг ч зэмлэн “Миний тослогдогчдод бүү хүр,Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв.
    Дуулал 105:13-15
  • Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаарТэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
    Дуулал 107:6, 7
  • Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан. Далайн давалгаануудыг нам гүм болгохоорТэрээр шуургыг номхтгосон. Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад,Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан.
    Дуулал 107:28-30
  • ЭЗЭН чиний орох, гарах бүрийгӨдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.
    Дуулал 121:8
  • Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно.
    Дуулал 139:9, 10
  • “Би чиний өмнө явж,уулсыг тэгшлэн,хүрэл хаалгыг эвдэж,төмөр хаалтуудыг тастана. Энэ бол чамайг нэрээр чинь дуудсанИзраилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулдБи чамд харанхуйн эрдэнэс,нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.
    Исаиа 45:2, 3
  • Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч Би тэдний очсон улсуудад түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв»”.
    Езекиел 11:16
  • Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
    Матай 7:7
  • Итгэлээр, Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.
    Еврей 11:8