Диаволыг эсэргүүцсэн


  • Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн,наран ургах зүгт тэд Түүний алдраас айна.Дайсан голын урсгал мэт ирвэлЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.
    Исаиа 59:19
  • Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийг захирах эрх мэдлийг өгсөн нь сүнснүүдийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ.
    Матай 10:1
  • Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ.
    Матай 16:19
  • Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн—Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв.
    Марk 8:33
  • Есүс арван хоёроо хамтад нь дуудаад өвчнийг эдгээх, бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл, хүчийг тэдэнд өгчээ.
    Лук 9:1
  • Мөнөөх далан хүн баяртайгаар буцан ирж,—Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү хэмээхэд
    Лук 10:17
  • Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.
    Лук 10:19
  • Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.
    2 Коринт 10:4,5
  • Диаволд байр бүү өг.
    Ефес 4:27
  • Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс.
    Ефес 6:10, 11
  • Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ.
    1 Петр 5:8,9
  • Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ.
    1 Иохан 3:8
  • Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа.
    1 Иохан 4:4