гажуудал
- Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийг үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.
Левит 20:13 - Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй. Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. Иймээс Бурхан тэднийг зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхиж, тэднийг өөрсдийнхөө махан биеийг гутаахад хүргэжээ. Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен. Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхижээ. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд
Ром 1:18-28 - Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурханы Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм.
1 Коринт 6:9-11 - чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.
Ефес 4:22-24 - Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг.
Ефес 5:3 - Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.
Еврей 13:4