Хууль эрх зүй
- Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээддэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог.Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө. Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш,тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг.
Исаиа 40:15,17 - Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий. Үнэнээр Би чамд хэлье, чи эцсийн кодрантыг төлтлөө тэндээс гарахгүй.
Матай 5:25-26 - Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно. Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө.
Матай 10:18,19 - Тэднийг Капернаумд ирэхэд нь хоёр драхмын татвар хураагч нар Петр дээр ирээд—Танай багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд, тэр—Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс түрүүлэн түүнд—Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гаднын хүмүүсээс үү? гэхэд тэр—Гаднын хүмүүсээс гэж хариулахад Есүс—Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. Гэвч бид тэднийг гомдоохгүйн тулд чи тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний өмнөөс болон өөрийнхөө өмнөөс тэдэнд аваачиж өг гэж айлджээ.
Матай 17:24-27 - Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд Есүс тэдний хорон санааг мэдээд,—Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ? Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд, Тэр—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд—Цезарийнх гэхэд Есүс—Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.
Матай 22:17-21 - Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ. Энэ нь Куирини Сирийн захирагч байсан үед хийсэн анхны тооллого байлаа. Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав.
Лук 2:1-5 - Тиймд Пилат Түүнд—Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ. Есүс [түүнд]—Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол, Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж айлдав.
Иохан 19:10,11 - Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно. Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин бузар мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно. Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн. Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус, бас мөс чанарынхаа төлөө захирагдах хэрэгтэй. Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм. Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.
Ром 13:1-7 - Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг.
Ром 13:8 - Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.
1 Коринт 16:9 - Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно. Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад ч захируул.
1 Петр 2:12-14