Тусгаарлах


  • Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ.—
    Эхлэл 31:49
  • Энэ хөвгүүний төлөө би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ. Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг нэгэнт ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНд зориулагдав гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.
    1 Самуел 1:27, 28
  • Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавчБи хор хөнөөлөөс айхгүй,Учир нь Та надтай хамт байна.Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
    Дуулал 23:4
  • Миний эцэг, эх намайг орхисон,Харин ЭЗЭН намайг босгоно.
    Дуулал 27:10
  • ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөдСүнсээрээ гэмшигчдийг авардаг.
    Дуулал 34:18
  • Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж,Тэдний шархыг боодог.
    Дуулал 147:3
  • Их ус хайрыг унтрааж үл чадна.Гол ч түүнийг хальж үл чадна.Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч,энэ нь басамжлагдах нь гарцаагүй»—
    Соломоны Дуун 8:7
  • Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.
    Иохан 14:18
  • Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог.
    Ром 8:18
  • Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм.
    2 Коринт 1:4
  • Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд
    Филиппой 3:7,8
  • Харин ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн талаар та нар мэдэлгүй өнгөрөхийг бид хүсэхгүй байна. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий.
    1 Тесалоник 4:13
  • Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.
    Еврей 10:36
  • Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.
    1 Петр 1:7