Бахархал


  • Ихэд бардамнан бүү онгирогтун.Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун.Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөдТэрээр үйлсийг дэнсэлнэ.
    1 Самуел 2:3
  • Израилийн хаан хариулахдаа—Хаандаа “Хуяг дуулгаа өмсөж буй хүн хуяг дуулгаа тайлж буй хүн шиг бүү сайрхаг” гэж хэл гэв.
    1 Хаадын Дээд 20:11
  • Бардам зан нэр хугална.Даруу зан болбоос мэргэн ухаан.
    Сургаалт Үгс။ 11:2
  • Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг.Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.
    Сургаалт Үгс။ 13:10
  • ЭЗЭН бардам хүний гэрийг нураана.Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө.
    Сургаалт Үгс။ 15:25
  • Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм.Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.
    Сургаалт Үгс။ 16:5
  • Сүйрлийн өмнө бардам зан явдаг болБүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.
    Сургаалт Үгс။ 16:18
  • Хүнд зөв мэт санагдавч,Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.
    Сургаалт Үгс။ 16:25
  • Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг болХүндлэлийн өмнө даруу зан байдаг.
    Сургаалт Үгс။ 18:12
  • Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоосАмь, алдар хүнд, эд баялаг юм.
    Сургаалт Үгс။ 22:4
  • Бардам зан нь хүнийг дорд болгоно.Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.
    Сургаалт Үгс။ 29:23
  • Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн.Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав.“Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй,Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.
    Исаиа 66:2
  • Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.
    Лук 14:11
  • Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг.
    1 Коринт 10:12
  • Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм.
    Галат 5:22,23
  • Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай.
    Филиппой 2:3-5
  • Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг.
    Иаков 4:6
  • Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
    Иаков 4:10
  • Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл.
    1 Петр 5:5-7