Гэрлэлт ба хүйс


  • ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв. Адам—Энэ бол яснаас минь авсан яс,Махнаас минь тасалсан мах бөгөөдТүүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тулЭмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.
    Эхлэл 2:21-24
  • Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж,—ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв. Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв.—Бурхан надад Каины алсан Абелын оронд өөр нэг үр хайрлалаа гэв.
    Эхлэл 4:1, 25
  • ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав.Тэгээд Фараон Абрамыг дуудаж—Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?
    Эхлэл 12:17-18
  • Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв. Сараи Абрамд—ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүйтэй унтана уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэсэнд Абрам Сараигийн үгэнд оржээ. Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирч, өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ.
    Эхлэл 16:1-3
  • Тэр—Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ. Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ. Сара дотроо инээж, өгүүлрүүн,—Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.
    Эхлэл 18:10-12
  • Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав. Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав.
    Эхлэл 38:9-10
  • Чи бүү завхайр.
    Египетээс Гарсан Нь 20:14
  • Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.
    Египетээс Гарсан Нь 20:17
  • Чи эцгийнхээ эхнэртэй хурьцаж болохгүй. Энэ нь чиний эцгийнх болой. Чи мөн бусдын эхнэртэй хурьцаж түүнтэй хамт бузарлагдах ёсгүй.
    Левит 18:8, 20
  • Хэрэв өөр хүний эхнэртэй завхайрсан хүн найзынхаа эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулах ёстой. Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийг үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.
    Левит 20:10, 13
  • Тэд садар самуунаар гутаагдсан эмэгтэйтэй, эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэйтэй сууж болохгүй. Учир нь тэр өөрийн Бурханд ариун болой.
    Левит 21:7
  • Тэр эхнэрээ онгон байдлаар нь аваг. Бэлэвсэн эхнэр, эсвэл салсан эмэгтэй, эсвэл садар самуунаар гутаагдсан нэгнийг тэр авч болохгүй. Харин тэр өөрийн ард түмний онгон охинтой гэрлэх ёстой.
    Левит 21:13-14
  • Энэ бол хардалтын хууль юм. Эхнэр нь нөхрийн доор байдаг атал төөрч, өөрийгөө бузарлахад, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөхөд тэр эхнэрээ хардаж, тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоох ба тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу.
    Numbers 5:29-30
  • Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч, түүнтэйгээ унтаад, түүнд дургүй болж, “Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй унтаад би түүний онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй” хэмээн гүтгэн, нэрийг нь гутаавал, тэр бүсгүйн эцэг эх нь бүсгүйн онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж, бүсгүйн эцэг нь ахмадуудад хандан “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр дургүйцэн, «Би чиний охины онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй» хэмээн түүнийг гүтгэсэн. Гэтэл хар! Миний охины онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын
    Дэд Хууль 22:13-17
  • Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа байвал салалтын гэрчилгээг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул.
    Дэд Хууль 24:1
  • Тэгээд Давид эхнэр Батшебагаа тайтгаруулан, түүн дээр орон, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. ЭЗЭН одоо түүнийг хайрласан бөгөөд
    2 Самуел 12:24
  • Харин Абиа хүчирхэгжсэн билээ. Тэр өөртөө арван дөрвөн эхнэр авч, хорин хоёр хүү, арван зургаан охины эцэг болов.
    Шастирын Дэд 13:21
  • Чиний эхнэр танай гэр доторхҮр жимстэй усан үзмийн мод адил,Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буйЧидун мод адил байх болно.
    Дуулал 128:3
  • Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай!Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс. Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил,эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай.Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.
    Сургаалт Үгс။ 5:18-19
  • Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна.Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй.
    Сургаалт Үгс။ 6:29
  • Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөдЗавхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.
    Сургаалт Үгс။ 6:32
  • Эхнэрийг олдог хүн сайныг олж,ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг.
    Сургаалт Үгс။ 18:22
  • Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг болУхаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.
    Сургаалт Үгс။ 19:14
  • Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаасДээврийн буланд амьдарсан нь дээр.
    Сургаалт Үгс။ 21:9
  • Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралынхаа бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний хөдөлмөр болон амьдралд чинь чамд шагнал болно.
    Номлогчийн Үгс 9:9
  • Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!Учир нь чиний хайр дарснаас ч илүү.
    Соломоны Дуун 1:2
  • Түүний зүүн гар миний толгой дор байж,баруун гар нь намайг тэврэг.—
    Соломоны Дуун 2:6
  • Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх зээрийн ихэр янзага мэт аж. Дүү минь, сүйт бүсгүй минь,чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.Нүднийхээ ганцхан харцаар,хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээрчи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Дүү минь, сүйт бүсгүй минь,чиний хайр юутай сайхан бэ!Чиний хайр дарснаас,тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!
    Соломоны Дуун 4:5,9,10
  • Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун.Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун.Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
    Исаиа 54:1
  • «Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».
    Иеремиа 3:14
  • Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Чи өөрийн амрагуудтайгаа, өөрийн бүх жигшүүрт шүтээнүүдтэйгээ садарласнаар өөрийнхөө тачаангуй байдлыг асгаж, нүцгэн биеэ дэлгэсэн учраас, мөн шүтээнүүдэд чиний өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө, тиймийн тул харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чиний нүцгэнийг тэдэнд дэлгэх болно.
    Езекиел 16:36-37
  • ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад—Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв.
    Хосеа 1:2
  • “Тэмцэлд, эхтэйгээ тэмцэлд.Учир нь тэр бол миний эхнэр биш, Би түүний нөхөр биш.Түүний нүүрнээс завхайрлыг зайлуулж,хөхнийх нь хоорондоос садар самууныг нь арилга.
    Хосеа 2:2
  • Мөн “Хэн боловч эхнэрээсээ салбал салалтыг гэрчилсэн бичиг түүнд өг” гэж хэлсэн байдаг. Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.
    Матай 5:31-32
  • Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.
    Матай 19:5-6
  • Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.
    Матай 19:29
  • Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн. Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм.
    Матай 22:24, 30
  • тэд—Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв. Гэтэл Есүс—Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ]. Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн. Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ.
    Марk 10:4-9
  • Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.
    Марk 10:12
  • Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч эш үзүүлэгч нас өндөр эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад
    Лук 2:36
  • Хэрэв та нарыг хэн нэг нь хуримын найрт уривал, хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байгаад,
    Лук 14:8
  • Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв.
    Лук 17:27
  • Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд—Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд тэр—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.]
    Иохан 8:10-11
  • Учир нь гэрлэсэн эмэгтэй нөхрийгөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогддог. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөх аж. Тиймээс нөхрийгөө амьд байхад нь, тэр эмэгтэй өөр эртэй холбогдвол түүнийг завхай эм гэнэ. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй хуулиас чөлөөлөгдөнө. Ингэснээр тэрээр өөр эртэй холбогдсон ч тэр завхай эм биш юм.
    Ром 7:2,3
  • Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ. Та нар их зантай болж, харин ийм зүйлийг үйлдэгч нэгэн нь та нарын дундаас зайлуулагдахын тулд та нар гашуудсангүй.
    1 Коринт 5:1, 2
  • Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
    1 Коринт 6:9-10
  • Садар самуун явдлаас зугтан явагтун. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг. Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.
    1 Коринт 6:18-20
  • Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм. Харин садар самуун байдалд орохгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг.
    1 Коринт 7:1, 2
  • Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна. Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм.
    1 Коринт 7:3-5
  • Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст хандаж, хэрэв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр. Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан би биш, харин Эзэн тушаадаг. (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй.
    1 Коринт 7:8-11
  • Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж.
    1 Коринт 7:14
  • Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн хүн эхнэртээ яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм.
    1 Коринт 7:32-34
  • Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм.
    1 Коринт 7:39
  • Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?
    2 Коринт 6:14
  • Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
    Галат 5:19-21
  • Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг.
    Ефес 5:3
  • Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм. “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно”. Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна. Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
    Ефес 5:22-33
  • Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.
    Колоссай 3:5
  • Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, ингэхдээ Бурханыг мэддэггүй харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм.
    1 Тесалоник 4:3-5
  • Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй байж, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай, Үйлчлэгч хүн нэг л эхнэрийн нөхөр байх ёстой бөгөөд хүүхдүүдээ болон өөрийн гэр бүлийг сайн захирдаг хүмүүс байг.
    1 Тимот 3:2, 12
  • Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэгч хүүхдүүдтэй байх бөгөөд хүүхдүүд нь дураараа дургидаг, эсвэл тэрслүү хэмээн буруутгагдаагүй байх ёстой.
    Тит 1:6
  • Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.
    Еврей 13:4
  • Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй.
    1 Петр 3:7
  • Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ.
    Илчлэлт 2:20
  • Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.
    Илчлэлт 9:21
  • Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.
    Илчлэлт 19:2