Мэргэн ухаан
- Тэрээр шүүгчдэд хандан—Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүний төлөө бус, харин шүүхийн шийдвэр гаргаж байхад чинь та нартай хамт байдаг ЭЗЭНий төлөө шүүдэг билээ.
Шастирын Дэд 19:6 - ЭЗЭН, дайснуудын минь улмаасТа намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч.Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.
Дуулал 5:8 - ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч.Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач.Учир нь Та бол миний авралын Бурхан юм.Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.
Дуулал 25:4,5 - Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,Тэдэнд Өөрийн замыг сургадаг.
Дуулал 25:9 - ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.
Дуулал 27:11 - Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө.Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.
Дуулал 32:8 - Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөдТүүний замд Тэр баярладаг.
Дуулал 37:23 - Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж,Хожим намайг сүр жавхланд угтан авна.
Дуулал 73:24 - Таны хуулийн гайхамшигт зүйлсийгНадад харуулахаар нүдийг минь нээгээч.
Дуулал 119:18 - Таны үг бол миний хөл дэх дэнлүү,Миний зам дахь гэрэл юм.
Дуулал 119:105 - Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.
Дуулал 119:130 - Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч.Учир нь би Танд итгэдэг билээ.Явах замыг минь надад зааж өгөөч.Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.
Дуулал 143:8 - Та миний Бурхан учраасТаны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач.Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг. Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч.Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.
Дуулал 143:10, 11 - Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх,Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;
Сургаалт Үгс။ 1:5 - Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг,Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна,Бурханы мэдлэгийг олж авна. Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөдТүүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг.
Сургаалт Үгс။ 2:3, 5, 6 - Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ.Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд.Тэр чиний замыг шулуун болгоно.
Сургаалт Үгс။ 3:5,6 - Тэд чамайг явахад чинь удирдаж,Нойрсоход чинь хамгаална.Сэрэхэд чинь тэд чамтай ярина.
Сургаалт Үгс။ 6:22 - Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг.Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм.
Сургаалт Үгс။ 12:15 - Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч,Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.
Сургаалт Үгс။ 16:1 - Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав.Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно.
Сургаалт Үгс။ 19:20 - Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.Мэргэн удирдамжийн дагуу дайт.
Сургаалт Үгс။ 20:18 - Мэргэн удирдамжийн дагуу чи дайт.Олон зөвлөгчийн дотор ялалт бий.
Сургаалт Үгс။ 24:6 - Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй.Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.
Сургаалт Үгс။ 28:5 - ЭЗЭНий Сүнс,мэргэн ухаан болон ойлголтын сүнс,зөвлөх болон хүч чадлын сүнс,ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог.Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй,чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй.
Исаиа 11:2, 3 - Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан,тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана.Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон,барзгар газрыг тэгш тал болгоно.Энэ бол Миний хийх юм.Би тэднийг хийлгүй орхихгүй.
Исаиа 42:16 - Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээнЭзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.
Исаиа 50:4 - ЭЗЭН чамайг ямагт удирдан,хатсан газарт чиний хүслийг хангаж,чиний ясанд тэнхээ өгнө.Чи усалсан цэцэрлэг мэт,ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно
Исаиа 58:11 - ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ.Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ.
Иеремиа 10:23 - Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана.Би тэднийг урсгал усны хажуугаар,бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.
Иеремиа 31:9 - Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэргэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа.
Даниел 1:17 - Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.
Иохан 7:24 - Би гурав дахь удаагаа та нар уруу очих гэж байна. Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно.
2 Коринт 13:1 - Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.
Иаков 1:5 - Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.
Иаков 3:17