Хүндрэлүүд
- Елиагаар дамжуулан ЭЗЭН айлдсанчлан хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй.
1 Хаадын Дээд 17:16 - Чи хэлний ташуураас халхлагдаж,ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
Иов 5:21 - Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээрТэрээр усны мандал дээр тойргийг зурав.
Иов 26:8-10 - ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт,Бэрх цагийн бэхлэлт болно. Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно.Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.
Дуулал 9:9-10 - ЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг.Тэдний өв мөнхөд байна. Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөдӨлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна.
Дуулал 37:18,19 - Би залуугаасаа хөгширтлөөЗөв шударга хүн хаягдахыг,Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
Дуулал 37:25 - Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,Зовлон дундах бодит тусламж юм. Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч,уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй. Ус хүржигнэн хүрхэрч,Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй.Села
Дуулал 46:1-3 - Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.Түүний өмнө зүрхээ нээ.Бурхан бидэнд хоргодох газар юм.Села
Дуулал 62:8 - Та далайн догшролтыг захирдаг.Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
Дуулал 89:9 - Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз,Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
Дуулал 91:2 - Их усны нүргээн шуугианаас,Далайн хүчит давалгаануудаас чӨндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
Дуулал 93:4 - Тэрээр хөшиг болгон үүлсийг,Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан. Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч,Тэднийг тэнгэрийн талхаар хангасан. Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав.Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.
Дуулал 105:39-41 - Далайн давалгаануудыг нам гүм болгохоорТэрээр шуургыг номхтгосон.
Дуулал 107:29 - Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.
Исаиа 4:6 - Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж,шаналсан ядууст өмөг түшиг болж,шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ.Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.
Исаиа 25:4 - Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна.Голоор туулахдаа чи живэхгүй.Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,дөл нь ч чамайг шатаахгүй.
Исаиа 43:2 - Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж,хуурай газар дээр горхи урсгана.Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж,хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.
Исаиа 44:3 - ЭЗЭН бол сайн.Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог.Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.
Нахум 1:7 - Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? Тиймээс “Бид юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, эсвэл “Юу өмсөх билээ” гэж бүү санаа зов.
Матай 6:30, 31 - Есүс тэдэнд—Юунд айцгаана вэ, итгэл багатай хүмүүс ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зэмлэжээ. Гэтэл нам гүм боллоо. Хүмүүс гайхаж—Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд захирагдаж байгаа юм бэ? гэлцэв.
Матай 8:26, 27 - Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.
Лук 10:19 - Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? «Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж,Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв»гэж бичигдсэн юм. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.
Ром 8:35-39 - Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй.
2 Коринт 4:8,9 - Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жаран хоногийн турш тэжээх юм.
Илчлэлт 12:6