Зоригтой бай


  • Мосе ард түмэнд—Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.
    Египетээс Гарсан Нь 14:13,14
  • Чи дайсантайгаа тулалдахаар гараад, өөрийнхөөс чинь илүү олон морьд, тэрэг, хүмүүсийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.
    Дэд Хууль 20:1
  • Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.
    Дэд Хууль 31:8
  • Танай нэг хүн мянган хүнийг зугтахад хүргэдэг. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн билээ.
    Joshua 23:10
  • ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг,харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно.Учир нь хүн хүчээр үл ялдаг.
    1 Самуел 2:9
  • Ионатан зэвсэг баригч залуудаа—Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.
    1 Самуел 14:6
  • Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв.
    1 Самуел 17:47
  • Тууштай бөгөөд зоригтой байгтун. Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа энэ бүх түмнүүдээс бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа Нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм. Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.
    Шастирын Дэд 32:7,8
  • Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон.Хөл минь халтирсангүй.
    Дуулал 17:5
  • Би үнэнч шударгаар явж,Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас,ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.
    Дуулал 26:1
  • Өстний эсрэг бидэнд туслаач,Учир нь хүнээр авруулах нь хоосон юм
    Дуулал 60:11
  • Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ,Учир нь миний найдвар Түүнээс юм.
    Дуулал 62:5
  • Хүч нь Таны дотор,Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ! Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэнХүчээс хүч уруу хүрдэг.
    Дуулал 84:5, 7
  • Тэрээр муу мэдээнээс айхгүй.ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм. Түүний зүрх гуйвшгүй.Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй.
    Дуулал 112:7,8
  • Хүнд итгэхээсЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
    Дуулал 118:8
  • Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч.Учир нь би Танд итгэдэг билээ.Явах замыг минь надад зааж өгөөч.Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.
    Дуулал 143:8
  • Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ.Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд.Тэр чиний замыг шулуун болгоно.
    Сургаалт Үгс။ 3:5,6
  • Израилийн Ариун Нэгэн болох Эзэн БУРХАН“Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно.Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэж айлдав.Гэвч та нар хүсээгүй.
    Исаиа 30:15
  • Тэгээд тэр надад—Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
    Zechariah 4:6
  • Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.
    Иохан 15:5
  • Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой.
    1 Иохан 5:4