Амрах ба унтах


  • Тэгэхэд, найдвар бий учраас чи итгэх байсан.Чи эргэн тойрноо харж, аюулгүйгээр амрахсан. Үймүүлэх зүйлгүйгээр чи хэвтэхсэн бөгөөдолон хүн чиний тааллыг гуйх байсан.
    Иов 11:18,19
  • Би хэвтээд, унтаад, сэрсэн,Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
    Дуулал 3:5
  • Би амар амгалан хэвтэж, унтах болно.Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН,Зөвхөн Та билээ.
    Дуулал 4:8
  • Чи шөнийн аймшгаас ч,Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.
    Дуулал 91:5
  • Та нарын хувьд эрт босон,Орой болтол унтахгүй байж,Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм.Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.
    Дуулал 127:2
  • Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй.Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.
    Сургаалт Үгс။ 3:24
  • Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.
    Номлогчийн Үгс 5:12
  • амар амгаланд аваачна.Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна.
    Исаиа 57:2
  • Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж,Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал,амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж,өөрийн замаар явалгүй,өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй,энэ өдрийг хүндэтгэвэл, чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авна.Би чамайг газрын өндөрлөгүүдээр аялуулан,эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ” гэж ЭЗЭНий ам айлдсан юм.
    Исаиа 58:13, 14
  • Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.
    1 Коринт 10:31
  • Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм.
    Еврей 4:9,10