Энх тайван


  • Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно.
    Эхлэл 15:15
  • ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно.ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө.
    Дуулал 29:11
  • Бузар муугаас салж, сайныг үйлд.Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.
    Дуулал 34:14
  • Харин даруу хүн газар нутгийг өвлөж,Элбэг амар амгалангаар баярлана.
    Дуулал 37:11
  • Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж,Шулуун шударга хүнийг харагтун.Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна.
    Дуулал 37:37
  • Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөдТэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
    Дуулал 119:165
  • Би бол амар тайван. Харин намайг ярьж байхадТэд дайныг хүсдэг билээ.
    Дуулал 120:7
  • Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагтТэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.
    Сургаалт Үгс။ 16:7
  • Хайрлах хийгээд үзэн ядах цаг,Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
    Номлогчийн Үгс 3:8
  • Учир нь бидний төлөө хүүхэд төрж,бидэнд хүү өгөгдөнө.Засаглал Түүний мөрөн дээр байх болно.Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч,Хүчит Бурхан,Мөнхийн Эцэг,Энхийн Жонон гэж дуудна.
    Исаиа 9:6
  • Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.
    Исаиа 26:3
  • Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан,аюулгүй байдал болох юм.
    Исаиа 32:17
  • Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж,чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.
    Исаиа 54:13
  • “Учир нь чи баяртайгаар гарч явж,амар тайвнаар хөтлүүлнэ.Уул толгод чиний өмнө баярлан уухайлж,талын бүх модод алга ташицгаана.
    Исаиа 55:12
  • “Хилэнцтэнд амар амгалан байхгүй” гэж миний Бурхан айлдаж байна.
    Исаиа 57:21
  • Тэд энх тайвны замыг мэдэхгүй,тэдний замд нь шударга ёс гэж байхгүй.Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.
    Исаиа 59:8
  • Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэнМиний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв.Гэвч амар амгалан нь үгүй.
    Иеремиа 6:14
  • Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
    Иеремиа 29:11
  • Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.
    Иеремиа 33:6
  • Зовлон ирэхэд тэд энх амгаланг эрэх боловч, тэр нь байхгүй.
    Езекиел 7:25
  • Мөн Иерусалимд эш үзүүлэн, амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.—
    Езекиел 13:16
  • Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө.Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж,Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно.Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловчХүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.
    Даниел 8:25
  • Амар амгалангийн цагийг далимдуулж тэрээр ноёрхлын хамгийн баян газарт нэвтрэн орж, эцгүүдийнхээ болон өвөг дээдсийнхээ хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэрээр дээрэмдэн булааж авсан, олзолж авсан зүйлс ба эд баялгийг өөрийн хүмүүст тарааж өгнө. Тэр хуйвалдаанаараа цайзуудыг эзлэх боловч энэ нь хэсэг зуур л явагдана.
    Даниел 11:24
  • Харагтун.Сайн мэдээ авчирдаг, амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна.Өө Иуда, найр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл.Учир нь зохисгүй нэгэн чамаар дахин өнгөрөхгүй.Тэр бүрэн таслагдсан юм.
    Нахум 1:15
  • “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба энх амгалангийнх бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, Миний нэрийн айдаст автан зогссон.
    Малахи 2:5
  • Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
    Матай 5:9
  • Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг. Хэрэв зохисгүй бол, амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг.
    Матай 10:13
  • Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.
    Матай 10:34
  • Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт—Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов.
    Марk 4:39
  • Есүс түүнд—Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.
    Марk 5:34
  • Давс нь сайн боловч хэрэв амтгүй болбол та нар түүнийг юугаар дахиж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биетэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.
    Марk 9:50
  • харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж,бидний хөлийг энх тайвны зам уруу чиглүүлэхийн тулд юмгэсэн ажгуу.
    Лук 1:79
  • Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.
    Лук 2:14
  • Есүс тэр эмэгтэйд хандаж—Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.
    Лук 7:50
  • Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл.
    Лук 10:5
  • Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь тэр энхийн хэлэлцээр гуйн элчээ илгээнэ.
    Лук 14:32
  • Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, алдар нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа.
    Лук 19:38
  • Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд—Амар амгалан нь та нарт байх болтугай гэв.
    Лук 24:36
  • Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.
    Иохан 14:27
  • Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.
    Иохан 16:33
  • Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.
    Ром 1:7
  • тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй». «Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй»
    Ром 3:16-18
  • Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ.
    Ром 5:1
  • Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой.
    Ром 8:6
  • Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.
    Ром 10:15
  • Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.
    Ром 12:18
  • Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.
    Ром 14:17
  • Тиймд амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе.
    Ром 14:19
  • Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай.
    Ром 15:13
  • Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.
    Ром 15:33
  • Бидний Эцэг Бурхан болон Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
    1 Коринт 1:3
  • Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван уруу дуудсан юм.
    1 Коринт 7:15
  • Учир нь Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн.Ариун хүмүүсийн бүх чуулганы адил
    1 Коринт 14:33
  • Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
    2 Коринт 13:11
  • Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай.
    Галат 1:3
  • Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.
    Галат 6:16
  • Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал,
    Галат 5:22
  • Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав. Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод,
    Ефес 2:14,15
  • амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн.
    Ефес 4:3
  • амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.
    Ефес 6:15
  • Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
    Филиппой 4:9
  • Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.
    Колоссай 1:20
  • Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун.
    Колоссай 3:15
  • Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.
    1 Тесалоник 5:3
  • Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн.
    2 Тимот 2:22
  • Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.
    Еврей 12:14
  • Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан
    Еврей 13:20
  • Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.
    Иаков 3:18
  • Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд.Амар тайвныг хай, түүнийг мөшгө.
    1 Петр 3:11
  • Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.
    Илчлэлт 6:4