Баярлалаа
-  Өө, ЭЗЭНд талархал өргөн,Түүний нэрийг дуудагтун.Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн. 
 Шастирын Дээд 16:8
-   ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн.Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх. 
 Шастирын Дээд 16:34
-  Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач.Таны ариун нэрэнд талархлыг,Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж,үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн. 
 Шастирын Дээд 16:35
-  Би гэмгүй байдал дотор гараа угааж,ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно. Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж,Таны бүх гайхамшгуудыг зарлахын тулд билээ. 
 Дуулал 26:6-7
-  Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөнТаны нэрд магтан дуулах нь сайн юм. Өглөө Таны хайр энэрлийг,Шөнөөр Таны итгэлтэй байдлыг 
 Дуулал 92:1, 2
-  Түүний өмнө талархалтайгаар ирж,Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая. 
 Дуулал 95:2
-  Түүний дааман хаалгаар талархалтайгаар,Түүний хашаанд магтаалтайгаар ор.Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. 
 Дуулал 100:4
-  Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн,Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул! 
 Дуулал 107:22
-  ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун. 
 Дуулал 147:7
-  Тэднээс талархлууд болон баярлан цэнгэдэг хүмүүсийн дуу хоолой гарна.Би тэднийг олшруулж, тэд цөөрөхгүй.Би бас тэднийг хүндэтгэж, тэд өчүүхэн байхаа болино. 
 Иеремиа 30:19
-  Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе.Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ.Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм.Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээгэв. 
 Даниел 2:23
-   Мөн исгэсэн юмаар талархлын өргөлийг өргө.Сайн дурын өргөлүүдийг зарлан, тэднийг мэдүүл.Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 
 Амос 4:5
-  Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө.Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв. 
 Иона 2:9
-  Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг. 
 1 Коринт 1:4
-  Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг билээ. Энэ нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, Бурханд алдар хийгээд талархлыг бялхсанаар өргөхийн тулд юм. 
 2 Коринт 4:15
-  гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн. 
 2 Коринт 6:10
-  Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог. 
 2 Коринт 9:11
-  Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө. 
 Ефес 5:4
-  дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун. Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. 
 Ефес 5:19, 20
-  Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. 
 Филиппой 4:6
-   Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. 
 Филиппой 4:11
-   заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун. 
 Колоссай 2:7
-  Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун. 
 Колоссай 4:2
-  Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. 
 1 Тесалоник 5:18
-  Яагаад гэвэл Бурханаар бүтээгдсэн юм бүхэн сайхан. Хэрэв тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох ямар ч зүйл байхгүй. 
 1 Тимот 4:4
-  Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. 
 Еврей 13:15
-   Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв. 
 Илчлэлт 7:12
-  Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилж эхэллээ. 
 Илчлэлт 11:17