Бодит байдал
- Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөдИчихгүй байх болно.
Дуулал 119:46 - Хүний айдас болбоос занга юм.Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.
Сургаалт Үгс။ 29:25 - Сайн мэдээг үүрэгч Сион оо!Өндөр уулан дээр гарагтун.Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа!Дуугаа чанга өргөгтүн.Өргөгтүн! Бүү айцгаа.“Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.
Исаиа 40:9 - Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээнЭзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.
Исаиа 50:4 - Харин ЭЗЭН надад—“Би залуу” гэж бүү хэл.Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно.Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.
Иеремиа 1:7 - Би чиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв.
Езекиел 3:9 - Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.
Матай 5:14-16 - Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айлдав.
Марk 8:38 - Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.
Үйлс 1:8 - Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.
Үйлс 4:13 - Харин Петр болон бусад элч нар тэдэнд—Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.
Үйлс 5:29 - Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн.
Ром 1:16 - Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир. Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.
Ефес 6:19, 20 - харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.
1 Тесалоник 2:4 - Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд.
2 Тимот 1:8 - Чи эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.
Тит 2:15 - Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.
1 Петр 2:12