Жирэмсний


  • Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно.Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан,Тэрээр чамайг ерөөх болно.Энэ нь дээд тэнгэрийн ерөөл,Доор гүний ерөөл,Хөх ба умайн ерөөл болно.
    Эхлэл 49:25
  • Гэвч Израилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв.
    Египетээс Гарсан Нь 1:7
  • Тэрээр чамайг хайрлан, ивээж, чамайг өнөр өтгөн болгон, чамд өвлүүлэн өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно. Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нарын дунд үргүй, хүүсэр хүн байхгүй болох бөгөөд мал сүргийн чинь дунд үргүй, сувай мал байхгүй болно.
    Дэд Хууль 7:13, 14
  • Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу?Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?
    Иов 31:15
  • Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
    Дуулал 112:2
  • Тэрээр хүүсэр эмэгтэйгХүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг.ЭЗЭНийг магтагтун!
    Дуулал 113:9
  • Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг,Умайн үр жимс бол шагнал юм.
    Дуулал 127:3
  • Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ.Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.
    Дуулал 139:13
  • Учир нь Тэр чиний дааман хаалгануудын оньсыг бат бэх болгосон юм.Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн.
    Дуулал 147:13
  • Тэр хоньчин мэт сүргээ хариулж,Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд,хургатай хонийг алгуур хөтөлнө.
    Исаиа 40:11
  • Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж,хуурай газар дээр горхи урсгана.Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж,хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө. Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.
    Исаиа 44:3, 4
  • Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө.Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв. Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна.“Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?” гэж чиний Бурхан айлдаж байна.
    Исаиа 66:7, 9
  • —Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөдтөрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэв.
    Иеремиа 1:5
  • Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв.
    Лук 1:45
  • Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.
    Иохан 16:21
  • Гэвч хэрэв эмэгтэйчүүд итгэл, хайр дотор ба зохистой байн ариусал дотор цаашид байх аваас эмэгтэй нь хүүхэд төрүүлэхээрээ аврагдана.
    1 Тимот 2:15
  • Итгэлээр, Сара хүртэл хэдийгээр нас нь хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.
    Еврей 11:11