Хүүхдүүд
- хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.
Дэд Хууль 6:7 - Миний чамд тушааж буй энэ бүх үгсийг чи сайтар сонсоод даган биелүүл. Чи ЭЗЭН Бурханыхаа сайн, зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.
Дэд Хууль 12:28 - тэдэнд хандан—Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл. Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал
Дэд Хууль 32:46,47 - Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид, мөн бусад хүмүүст хэлэв.—Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг санаж, өөрсдийн ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаагтун!
Нехемиа 4:14 - Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс.Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.
Дуулал 34:11 - Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?Таны үгийн дагуу сахиснаар...
Дуулал 119:9 - Манай хөвгүүдийг залууд нь ургаж гүйцсэн ургамал мэт,Манай охидыг ордонд зориулан урласан булангийн багана мэт болгооч.
Дуулал 144:12 - Хүү минь, миний сургаалыг бүү март.Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.
Сургаалт Үгс။ 3:1 - Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.
Сургаалт Үгс။ 3:12 - Эцэг маань надад сургаж,“Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав.Миний тушаалуудыг сахи. Тэгвэл амьдарна. Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав.Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.
Сургаалт Үгс။ 4:4,5 - Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун.Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ. Сургамжийг дагаж, ухаантай бологтун.Тэдгээрийг бүү үл тоомсорло.
Сургаалт Үгс။ 8:32-33 - Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм.Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн.
Сургаалт Үгс။ 13:24 - Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл.Түүний үхлийг бүү хүс.
Сургаалт Үгс။ 19:18 - Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг.Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.
Сургаалт Үгс။ 20:7 - Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга.Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.
Сургаалт Үгс။ 22:6 - Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг.Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.
Сургаалт Үгс။ 22:15 - Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй.Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй.
Сургаалт Үгс။ 23:13 - Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж,чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.
Исаиа 54:13 - Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт—Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд—Миний хургануудыг тэжээ гэлээ.
Иохан 21:15 - Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.
Ефес 6:4 - Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул.
Колоссай 3:21 - Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх
1 Тимот 3:4 - Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.
2 Тимот 2:2 - Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн.
2 Тимот 2:22 - Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.“Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй.Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна. Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг”гэжээ. Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж. Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?
Еврей 12:5-9 - Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ.
3 Иохан 1:4