Шударга байдал


  • Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг.Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ. Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг болИтгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж.
    Сургаалт Үгс။ 11:1,3
  • Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг болШударга зөв хүн зовлонгоос зайлдаг. Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг.Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг.
    Сургаалт Үгс။ 12:13,17
  • Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.
    Сургаалт Үгс။ 28:13
  • Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.
    Ром 12:17
  • Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Бурханы өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана.
    2 Коринт 4:2
  • Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө хүндлүүштэй зүйлсийг ч анхаарч үздэг.
    2 Коринт 8:21
  • Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,
    Колоссай 3:9
  • Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.
    Иаков 5:16