Victory
- Мосе ард түмэнд—Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.
Египетээс Гарсан Нь 14:13, 14 - ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч.Надтай тулалдагчидтай тулалдаач.
Дуулал 35:1 - ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөдТүүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.
Дуулал 98:1 - Хулчгар зүрхтнүүдэд“Зоригтой бай. Бүү ай.Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ.Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн
Исаиа 35:4 - Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
2 Тимот 4:18 - Тиймд бид зоригтойгоор“Эзэн миний туслагч мөн.Би айхгүй.Хүн намайг яах юм бэ?”гэдэг.
Еврей 13:6 - Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ.
1 Иохан 3:8 - Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.
Илчлэлт 12:11