Бүтээл-Эволюц


  • Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ.
    Эхлэл 1:1
  • Бурхан—Уснууд амьтдаар дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг гэв.
    Эхлэл 1:20
  • Тэгээд Бурхан далай тэнгисийн аварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг, хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.
    Эхлэл 1:21
  • Бурхан—Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ.
    Эхлэл 1:24
  • Тэгээд Бурхан—Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.
    Эхлэл 1:26
  • Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.
    Эхлэл 1:27
  • ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.
    Эхлэл 2:7
  • Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.
    Египетээс Гарсан Нь 20:11
  • Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг.Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг. Эсвэл газар дэлхийтэй ярилцаж,тэрээр чамд сургаг.Далайн загас чамд тунхаглаг. ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийгэдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
    Иов 12:7-9
  • Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэнӨөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой. Одоо харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр энэ байна.Тэрээр үхэр шиг өвсөөр хооллодог. Харагтун, түүний хүч тэнхээ ууц нуруунд нь,түүний чадал хэвлий дэх булчинд нь бий. Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг.Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг. Түүний яснууд хүрэл хоолой юм.Түүний үе мөчүүд төмөр хаалтууд мэт болой.
    Иов 40:15-18
  • Өмнөд ба умардыг Та бүтээсэн.Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.
    Дуулал 89:12
  • Уулс бий болохоос ч өмнө,Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө,Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.
    Дуулал 90:2
  • Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
    Дуулал 104:30
  • Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ. Тэнгэрийг бүтээж татаад,дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн,түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч,түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
    Исаиа 42:5
  • Би гэрлийг буй болгон,харанхуйг бүтээж,энх амгаланг тогтоон,гай гамшгийг ч бүтээж байна.Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.
    Исаиа 45:7
  • Дэлхийг бүтээж,дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн.Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд,тэдний бүх эздийг нь томилов.
    Исаиа 45:12
  • Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна.(Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм.Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөдхүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.)“Би бол ЭЗЭН. Өөр байхгүй.
    Исаиа 45:18
  • Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ.Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна.
    Исаиа 65:17
  • Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү? Нэг Бурхан биднийг бүтээсэн юм биш үү? Яагаад хүн бүр өөрсдийнхөө ах дүүгийн эсрэг тэрсэлснээрээ бид өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?
    Малахи 2:10
  • Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн.
    Марk 10:6
  • Юу гэвэл тэр өдрүүд нь Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн дахиж хэзээ ч болохгүй тийм гай гамшгийн үе байх болно.
    Марk 13:19
  • Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.
    Иохан 1:3
  • Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй. Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. Иймээс Бурхан тэднийг зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхиж, тэднийг өөрсдийнхөө махан биеийг гутаахад хүргэжээ. Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен.
    Ром 1:20-25
  • Учир нь бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэх юм. Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм. Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ.
    Ром 8:19-22
  • Үнэндээ эр хүн эмэгтэй хүний төлөө бүтээгдсэн бус, харин эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм.
    1 Коринт 11:9
  • Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.
    Ефес 2:10
  • Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.
    Колоссай 1:16
  • Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.
    Колоссай 2:8
  • шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.
    Колоссай 3:10
  • гэр бүл болохыг хориглодог, мөн итгэгч нар болон үнэнийг мэдсэн хүмүүс талархалтайгаар хүртэж байг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг хүмүүс болно.
    1 Тимот 4:3
  • Бас“Эзэн, Та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөдтэнгэр Таны мутрын бүтээл билээ.
    Еврей 1:10
  • Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Учир нь урьдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж. Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог.
    Еврей 11:1-3
  • Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ. Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж.
    2 Петр 3:3-6
  • Лаодик дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Анхдагч нь үүнийг айлдаж байна.
    Илчлэлт 3:14
  • Бидний Эзэн ба Бурхан минь,Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой.Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ.Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөдбүтээгдсэн юмгэх ажээ.
    Илчлэлт 4:11
  • тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан—Цаашид саатахгүй гэв.
    Илчлэлт 10:6
  • Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна. Тэр чанга дуугаар—Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.
    Илчлэлт 14:6-7