Хүч чадал
- Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь чиний Бурхан ЭЗЭН юм” гэж хэл.
Дэд Хууль 20:4 - Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв.
Joshua 1:9 - Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан—Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.
Шастирын Дээд 28:20 - Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.
Шастирын Дэд 32:8 - Тэгээд тэр тэдэнд—Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм гэсэн.
Нехемиа 8:10 - Өөрийн өстнүүдээс болжБалчир, нярай хүүхдүүдийн амаарТа хүч чадлыг бататгасан ньДайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.
Дуулал 8:2 - Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна.Бурхандаа түшиглэн би хана давж чадна. Бурханы зам төгс төгөлдөр юм.ЭЗЭНий үг шалгагдсан.Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм. Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж,Миний замыг шулуун болгодог.
Дуулал 18:29, 30, 32 - Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг.Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.
Дуулал 20:7 - ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно,Таны авралд тэр ямар их баярлана вэ!
Дуулал 21:1 - Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн. ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
Дуулал 27:13, 14 - ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм.Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн.Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөдӨөрийн дуугаар би Түүнд талархах болой. ЭЗЭН бол тэдний хүч чадал,Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.
Дуулал 28:7, 8 - ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөдСүнсээрээ гэмшигчдийг авардаг.
Дуулал 34:18 - ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөдТүүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.
Дуулал 34:22 - Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөдТүүний замд Тэр баярладаг. Тэрээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир ньЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг.
Дуулал 37:23, 24 - Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг.Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм.
Дуулал 37:39 - Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан.Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч.Би Таны чадлыг үе удамд,Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.
Дуулал 71:17, 18 - Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн ТаНамайг дахин сэргээж,Газрын гүнээс дахин татан гаргана. Та миний агуу байдлыг улам өсгөж,Намайг тайвшруулахаар эргээч.
Дуулал 71:20, 21 - Махан бие ба зүрх минь үгүй болж болно,Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм.
Дуулал 73:26 - Хүч нь Таны дотор,Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ! Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэнХүчээс хүч уруу хүрдэг.
Дуулал 84:5, 7 - Миний дотор санаа зовсон бодлууд олшироходТаны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг.
Дуулал 94:19 - ЭЗЭН бол миний хүч ба миний дуу,Тэр миний аврал болсон юм.
Дуулал 118:14 - Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.
Дуулал 119:28 - Таны үг намайг сэргээсэн ньМиний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.
Дуулал 119:50 - Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ.Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөдТаны баруун мутар намайг аварна.
Дуулал 138:7 - Миний сүнс миний дотор сульдах үедТа зам мөрийг минь мэдэж байсан.Явах замд миньТэд намайг барихаар урхи нуусан байв.
Дуулал 142:3 - Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж,шаналсан ядууст өмөг түшиг болж,шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ.Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.
Исаиа 25:4 - Тэр ядарсанд тэнхээ өгч,чадал дутагдсанд нь хүч нэмдэг.
Исаиа 40:29 - Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ.Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина.Тэд гүйхдээ үл ядран,алхахдаа үл цуцна.
Исаиа 40:31 - Би чамтай хамт байгаа тул бүү ай!Өөрийнхөө талаар бүү санаа зов.Учир нь Би чиний Бурхан.Би чамайг тэнхрүүлж,үнэхээр чамд тусална.Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».
Исаиа 41:10 - Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй.Цангаснаас болж тэдний хэл хатжээ.ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж,Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.
Исаиа 41:17 - Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч,гашуудлын оронд баяр хөөрийн тос,гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм.Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд,ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.
Исаиа 61:3 - Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чи энэ үгийг хэлсэн тулүзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.
Иеремиа 5:14 - Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй. Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол,Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө. Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.
Lamentations 3:31-33 - Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж,Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Zechariah 10:12 - Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм.
Матай 10:20 - Есүс тэднийг хараад,—Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
Матай 19:26 - Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.
Үйлс 1:8 - Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.
Үйлс 4:13 - Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ.
Ром 8:28 - Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?
Ром 8:31 - Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн.
1 Коринт 1:18 - Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм.
1 Коринт 2:4, 5 - Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун.
1 Коринт 16:13 - Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.
2 Коринт 3:5 - Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм.
2 Коринт 10:4 - Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.
2 Коринт 12:9, 10 - Тэр Өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.
Ефес 3:16 - Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.
Ефес 6:10 - Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна.
Филиппой 1:6 - Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Филиппой4:13 - Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.
2 Тимот 1:7 - Хэрэв бид тэвчвэл,Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл,Мөн Тэр биднийг үгүйсгэх болно.
2 Тимот 2:12 - Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа.
1 Иохан 4:4