Аз жаргал


  • Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж,Та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулах болно.Таны нэрийг хайрлагчидТанд баясна.
    Дуулал 5:11
  • Та надад амийн замыг таниулна.Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг.Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.
    Дуулал 16:11
  • Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог.Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.
    Дуулал 21:6
  • Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх,Мөн Түүний ивээл насан туршийнх.Шөнөжин уйлаан байж болно,Харин өглөөд баярын хашхираан ирдэг.
    Дуулал 30:5
  • Нулимс дуслуулан үр суулгагчидБаяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.
    Дуулал 126:5
  • ЭЗЭНээс эмээдэг,Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ. Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээАз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.
    Дуулал 128:1, 2
  • ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж,баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ.Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна.Уй гашуу, санаа алдалт зугтан одож,тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.
    Исаиа 35:10
  • Тэгээд тэр тэдэнд—Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм гэсэн.
    Нехемиа 8:10
  • Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв.
    Иохан 15:11
  • Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.
    Ром 14:17