Хамгаалах
- Нутаг дээрээ аюулгүй амьдрахын тулд та нар Миний тогтоолыг даган мөрдөж, Миний зарлигийг сахин ингэснээр биелүүлэгтүн.
Левит 25:18 - Бениамины тухай тэр хэлэв.—ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай.Тэр түүнийг өдөржин хамгаалж,түүнийг далныхаа хооронд суулгана.
Дэд Хууль 33:12 - Мөнхийн Бурхан бол орших газар.Түүний мөнхийн мутар доор чинь байна.Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж,“Устга” хэмээн айлдсан.
Дэд Хууль 33:27 - Тиймээс одоо боолынхоо гэрийг ерөөх нь Таны таалалд нийцэх болтугай. Энэ нь Таны өмнө үүрд мөнхөд үргэлжлэх болтугай. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр боолын тань гэр мөнхөд ерөөгдөх болтугай гэв.
2 Самуел 7:29 - Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
2 Самуел 8:6 - Чамайг хаа явсан ч Би чамтай хамт байж, бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хаясан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно.
Шастирын Дээд 17:8 - Би амар амгалан хэвтэж, унтах болно.Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН,Зөвхөн Та билээ.
Дуулал 4:8 - Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.
Дуулал 16:8 - Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөдХамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй. Чиний гар өөрийнхөө бүх дайснуудыг олно.Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно. Чи уурласан үедээ тэднийг галтай зуух мэт болгоно.ЭЗЭН өөрийн уур хилэн дотроо тэднийг залгиж,Гал тэднийг шатаана.
Дуулал 21:7-9 - ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж,Тэднийг авардаг.
Дуулал 34:7 - Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,Зовлон дундах бодит тусламж юм.
Дуулал 46:1 - Харин хаан Бурханы дотор баясна.Түүгээр тангараглагчид бүгд бахархан бахдана.Учир нь худал яригчдын амнууд таглагдсан байна.
Дуулал 63:11 - Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюуХамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй,Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.
Дуулал 91:9, 10 - ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас наашТүүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм.ЭЗЭН хотыг хамгаалахаас наашМанаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.
Дуулал 127:1 - Тэнд Би Давидын эврийг ургуулна.Би Өөрийн тослогдогчийн төлөө дэнлүүг бэлтгэсэн юм. Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана.Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно”.
Дуулал 132:17,18 - Та хаадад авралыг хайрлаж,Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.
Дуулал 144:10 - Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөдХөлийг чинь занганд орохоос хамгаална.
Сургаалт Үгс။ 3:26 - ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөдТэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.
Сургаалт Үгс။ 14:26 - ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөдШударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.
Сургаалт Үгс။ 18:10 - Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон чЯлалт нь ЭЗЭНий гарт байдаг.
Сургаалт Үгс။ 21:31 - Бурханы үг бүр соригдсон.Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм.
Сургаалт Үгс။ 30:5 - Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.
Амос 3:7 - Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.
Ефес 6:11, 12