Удирдамж
- Мал сүргийнхээ байдлыг сайн мэд.Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь.
Сургаалт Үгс။ 27:23 - Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно.
Езекиел 34:11 - Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд—Миний хоньдыг хариул гэлээ.
Иохан 21:16 - Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж.
1 Коринт 3:6, 7 - Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.
1 Коринт 3:10 - Хэрэв бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас бид махан биеийн юмсыг хураасан бол энэ нь дэндүү их байна уу?
1 Коринт 9:11 - Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана.
2 Коринт 9:6 - Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.
2 Тимот 2:2 - Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,
1 Петр 5:2