Эдгэрэлт
- Тэр—Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.
Египетээс Гарсан Нь 15:26 - Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.
2 Хаадын Дээд 20:5 - Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг,Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг
Дуулал 34:19 - Тэр чиний бүх гэм бурууг уучилж,Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
Дуулал 103:3 - Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж,Тэднийг мөхлөөс нь аварсан.
Дуулал 107:20 - Тэр ядарсанд тэнхээ өгч,чадал дутагдсанд нь хүч нэмдэг.
Исаиа 40:29 - Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан,бидний гэмийн төлөө бяцарчээ.Бидний амар
Исаиа 53:5 - Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ.Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд“Энэ бол Сион.Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг».
Иеремиа 30:17 - “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.
Малахи 4:2 - Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийг захирах эрх мэдлийг өгсөн нь сүнснүүдийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ.
Матай 10:1 - Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярина. Тэд могойг барина. Тэд үхүүлэх ямар ч юм уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтэй хүн дээр тэд гараа тавивал эдгэнэ гэж айлдлаа.
Марk 16:17-18 - Есүс тэднийг харуутаа,—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.
Лук 17:14 - Петр түүнд—Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо.
Үйлс 9:34 - Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ. Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ.
2 Коринт 12:7-9 - Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавь.
Еврей 12:13 - Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно. Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.
Иаков 5:14-16